Тамхи татахаа больвол уушги өөрийгөө нөхөн сэргээх гайхалтай “хүчтэй” гэдгийг эрдэмтэд нотолжээ
Энэхүү судалгаанд олон жил тамхи татсан хүмүүс хамрагдсан(доод тал нь 40 жил) бөгөөд тамхи татахаа больсноор тэдний уушги сэргэж эхэлсэн байна. Тодруулбал тамхинаас гарсны дараа тэдгээр хүмүүсийн уушги огт татдаггүй хүний уушгины эсний 40 хувьтай адил болж эрүүлжсэн байна.
Их Британийн Хорт хавдрын судалгааны эмч Рейчел Орритт: “Тамхи татахаа зогсоосноор уушгинд өөрийгөө тэнцвэржүүлэх боломжийг олгодог. Ингэснээр уушгинд байдаг цөөн тооны эсүүд өөрийгөө нөхөн сэргээж эхэлдэг" гэжээ.
Монгол төдийгүй дэлхий даяар уушгины хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь олон жил тамхи татсанаас үүсэлтэй байдаг. Тамхины найрлагад 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг бөгөөд үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг. Тэдгээр туйлын аюултай хорт бодисуудаас дурдвал хулгана, мэрэгч амьтдыг устгахад хэрэглэгддэг Арзен, хорт хийн камерт ашигладаг-Цианид, уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг Бохь, донтуулах үйлчилгээтэй, цагаан шоргоолжны хор-Никотин гэх мэт бодисууд агуулагддаг.
Тэгвэл тамхи татахаа больсноор хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ?
- 8 цаг: Цусны хүчилтөрөгчийн тэжээл хэвийн хэмжээнд очно. Аюул нь багасч эхэлнэ.
- 24 цаг: Бие дэх нүүрс хүчил гадагшилна.
- 48 цаг: Цусан дахь никотин алга болно.
- Нэг долоо хоног: Амтлах, сонсох мэдрэхүй сэргэнэ.
- 3-9 сар: Уушгины үйл ажиллагаа 510 хувиар нэмэгдэнэ.
- Нэг жил: Зүрхний өвчин тусах магадлал 50 хувь буурна.
- Таван жил: Тархинд цус харвах магадлал 50 хувь, шээсний замын хавдар тусах магадлал 50 хувь буурна.
- Арван жил: Уушгины хорт хавдар тусах магадлал 50 хувь
- 15 жил: Эрүүл хүнийхтэй адил эрүүл биетэй болно.
Уушгинд өөрийгөө нөхөн сэргээдэг цөөн тооны эсүүд байдгийг энэхүү судалгаагаар эрдэмтэд нотолжээ. Гэхдээ зөвхөн тамхинаас гарч чадвал....
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.