Долоо хоног бүр жингээ хасах амархан арга
Бүсгүйчүүд бидний сэтгэлийг байнга зовоодог нэг асуудал бол таргалалт. Бид үргэлж л гуалиг сайхан харагдахыг хичээдэг. Гэтэл хаанаас ч юм, хэзээ ч юм нэг л мэдэхэд харвинтай, гарны илүүдэл өөхтэй эсвэл булчинлаг том гуятай болчихсон байдаг. Харин та энэ таргалалт гэх зүйлтэй хэрхэн тэмцэж яаж турах эсэхээ мэдэхгүй байвал дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Та заавал амжилтанд хүрэх болно.
Юуны өмнө нэг тооцоо хийж үзье. Хэрвээ та долоо хоног бүр 453 гр хасч чадвал жилийн дараа ойролцоогоор 22 кг 700 гр турсан байх болно. Тэгвэл долоо хоног бүр яаж 453 гр хасах вэ? гэж гайхаж байгаа байх. Ер нь бол хүн хэвийн байх ёстой хэмжээндээ байна гэдэг амьдралын зөв хэвшил, зөв хооллолттой л холбоотой байдаг юм шүү.
1. Гүйх
Долоо хоног бүр гүйхийг өөрийн амьдралдалдаа хэвшил болгоорой. Ингэхдээ хурдтай биш харин зөөлөн 30-60 сек гүйгээд 3-4 минут амар. Харин 3-4 минут амарч байх үед таны биен дэх өөх шатах урвал явагдаж байна гэсэн үг. Үүнийг цикл маягаар 3-5 удаа долоо хоног бүр хэдэн ч удаа хийж болно.
2. Гадуур хоол идэхээ багасга
Хичнээн их дасгал хийсэн ч ресторанд, таны ширээний урд байгаа хоол хөдөлмөрийг тань хоромхон зуур үгүй хийх болно. Рестораны хоол хэрхэн сайхан амт оруулах вэ л гэж анхаарлаа хандуулахаас биш таны таргалалтанд огт санаа тавихгүй. Тийм ч учраас шарж, хайрж, аль болох амттай байлгахыг хичээдэг.
3. Калори ихтэй зүйл уухаас татгалз
Хэрвээ та ууж буй жүүс, ундааныхаа калорийн хэмжээг харвал бараг л идэх зүйлтэйгээ адилхан хэмжээний калори хэрэглэж байна гэсэн үг. Харин 0 калоритай цорын ганц уух зүйл бол ус юм. Мөн 0 калоритай ногоон цай гэж бас бий.
4. Ногоог эрхэмлэ
Та үнэхээр турахыг хүсч байвал ногоо идэхийг илүүд үзээрэй. Ялангуяа бөөрөнхий байцаа харин цагаан будаа төмснөөс зайлсхийх хэрэгтэй. Учир нь таны цусны сахарын хэмжээ болоод таргалалтанд нөлөөлөх болно.
5. Цахилгаан шатыг алгасаж шатыг илүүд үз.
Зарим калорийг шатаар өгсөж байхдаа ч шатаа.
6. Гурилан бүтээгдэхүүнээс татгалз
Ялангуяа талх, чихэр, жигнэмэг гэх зэрэг гурилан бүтээгдэхүүн таныг хормын дотор таргалуулдаг.
7. Хоол идэхийн өмнө салад ид
Хоол идэхийн өмнө салад идэх нь таны идэх их хүслийг бууруулах болно.
8. Зурагтны өмнө ямарваа нэгэн юм идэхээс зайлсхий
Зурагтны өмнө ямар нэгэн зүйл идэх үед та 300 калори идсэн байдаг болох нь судалгаагаар нотлогдсон байна. Зурагт үзэж байхдаа хүн хичнээн их зүйл идсэн болохоо ч анхаардаггүй.
9. Сайн унтаж амар
Насанд хүрсэн хүн 7-9 цаг унтах ёстой гэж үздэг. Үүгээр ч зогсохгүй таныг унтаж байх үед калори хамгийн их шатдаг гэдгийг санаарай. Ялангуяа унтахын өмнө хоол идэхгүй байх эсвэл бага зэргийн өлссөн ходоодтой унтах нь бүр ч их калори шатаах болно.
10. Идэж буй зүйлийнхээ шошгыг байнга шалга
Таны идэх гэж байгаа зүйлд юу агуулагдаж байна? Энэ нь миний эрүүл мэндэд хэрэгтэй юу гээд хүнсний бүтээгдэхүүний шошготой байнга танилцаж бай.
Дашрамд дурьдахад эдгээр зүйлийг мөрдлөө гээд таны биед сөрөг нөлөө үзүүлэх зүйл огт байхгүй. Идэхийг хориглосон зүйлс таны биед ямар ч шим тэжээл болох зүйл байхгүй гэдгийг санаарай. Мөн дээрх зүйлийг дагаж мөрдөж чадвал жилийн дотор та төвөггүйхэн 22 кг хасах боломжтой юм шүү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.