Дасгал хийхийн өмнө юу идвэл зохистой вэ?

Дасгал хийхийн өмнө юу идвэл зохистой вэ?

Хүний биеийн ‘мотор’-т нүүрс ус нэгэнт чухал хэрэгцээтэй учраас дасгал хийхийн өмнө идэх хоол нь нүүрс усаар харьцангуй баялаг байх ёстой. Бага зэргийн уураг бас хэрэгтэй. Уураг нь нүүрс усыг цусанд удаавтар, тогтвортой түвшинд нэвтрэхэд тус болж, хоолны шингэцийг удаашруулна. Нөгөө талаас дасгалдаа гарахын өмнө өөх тос их хэмжээгээр идэхгүй байх хэрэгтэй. Өөх тос нь хоолны шингэцийг хэт удаашруулж, хэт цатгалдуулан, таагүй мэдрэмж төрүүлэх болно. Мөн эслэг ихтэй хоол хүнсийг ч хойш тавих хэрэгтэй. Эслэг ихтэй хүнс мөн удаан шингэдэг.

Яг ямар хоол хүнс хэрэглэхийн тухайд хатуу бөгөөд шууд үйлчлэх дүрэм гэж байхгүй. Хэрвээ та юм идсэнийхээ дараа харьцангуй хурдан дасгалаа эхлэхээр төлөвлөсөн бол жимс, сүү, нунтаг уургийн коктейль илүү үр дүнтэй. Хэрвээ та үдээс хойш гүйх гэж байгаа бол галууны махтай хачиртай талх болон аяга шөл биед тань сайн шингэх болно. Өглөө дасгал хийдэг бөгөөд өглөөний хоолонд хэрэглэдэг хүнс танд таалагддаггүй бол юу хүссэнээ ид. Ихэнх хүмүүс оройн хоолонд нэг аяга өглөөний хоолонд хэрэглэдэг амуу будаа идэхийг “буруу” гэж үздэггүй. Тэгэхээр өглөөний хоолондоо оройн хоолны үлдэгдлийг идэхэд “буруудах” юмгүй. 

Дасгал хийхэд хэр их хэмжээтэй хоолловол зохистой вэ?

Зарим тамирчид дасгал сургуулилалт хийхийн өмнө юу идвэл зохистой талаар тодорхой мэдээлэл хүсдэг – удирдамж нь ч маш тодорхой байдаг. Өөртөө тохирох хооллолтын хуваарийг ойлгох хүртлээ ихэнх хүмүүс өөрийн биеэр “туршилт хийх” аргыг сонгодог.

Нарийн тодорхой мэдээлэл хүсч буй хүмүүст зориулж доорх мэдээллийг орууллаа. Тамирчид дасгал хийхээс 1-4 цагийн өмнө биеийн жингийн 1кг тутамд 1-4 грамм нүүрс ус (эсвэл 1 фунт тутамд 0.5 грамм нүүрс ус)-аар хооллох хэрэгтэй. Хоол шингэх хугацаа урт байх тусам илүү их хоол идэж болно.

• Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх 1 цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн 1 кг тутамд 1 грамм нүүрс ус
• Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх 2 цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн 1 кг тутамд 2 грамм нүүрс ус
• Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх 3 цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн 1 кг тутамд 3 грамм нүүрс ус
• Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх 4 цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн 1 кг тутамд 4 грамм нүүрс ус

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.