БНСУ-ын визний төрлүүд болон нэг удаагийн ба олон удаагийн визний тухай
БНСУ-ын визний төрлүүд
Нэг удаагийн ба олон удаагийн виз
- Визийг БНСУ-ын хилээр зөвхөн нэг удаа нэвтрэхэд үйлчлэх нэг удаагийн виз болон 2 ба түүнээс дээш удаа нэвтрэхэд үйлчлэх олон удаагийн виз хэмээн ангилдаг (Цагаачлалын албаны хяналтын тухай хуулийн 8(1)-р зүйл).
- Нэг ба олон удаагийн визний хүчинтэй хугацаа доор заасны дагуу байна (Цагаачлалын албаны хяналтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын 12(1), (2)-р зүйл):
· Нэг удаагийн виз: Олгосон өдрөөс хойш 3 сар
· Олон удаагийн виз: Олгосон өдрөөс хойш доор заасан хугацаа
√ Оршин суух ангилал нь Дипломат алба (A-1), Албан хаагч (A-2), Гэрээ конвенц (A-3) ангилалд хамаарах гадаадын иргэний олон удаагийн виз: 3 жил хүртэл
√ Оршин суух ангилал нь Түр ажилчнаар зорчих (H-2) ангилалд хамаарах гадаадын иргэний олон удаагийн виз: 5 жил хүртэл
√ Олон удаагийн виз олгох гэрээний дагуу олгосон олон удаагийн виз: Гэрээнд заасан хугацаа
√ Харилцаа, хамтын ажиллагааны зарчим, үндэсний бусад эрх ашгийг харгалзан олгосон олон удаагийн виз: Хууль зүйн сайдын тусгайлан заасан хугацаа
Оршин суух ангилал
- ´Оршин суух эрх´ гэдэг нь БНСУ-ын хилээр нэвтрэхээр завдаж буй гадаадын иргэний хангасан байх ёстой тодорхой эрхийг хэлнэ(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」-ийн 10 дугаар зүйлтэй танилцах).
- БНСУ-д нэвтрэх гэж буй гадаадын иргэн нь дараахын аль нэгэнд хамаарах оршин суух эрхтэй байх шаардлагатай(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」-ийн 10 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 2 дугаар заалт болон 10 дугаар зүйлийн 3 дугаар заалтын 1-тэй танилцах).
· Энгийн оршин суух эрх: 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」-д заасны дагуу БНСУ-д оршин суух боломжтой хугацаа нь хязгаарлагдмал оршин суух эрх
√ Богино хугацаагаар оршин суух эрх : аялал жуулчлал, зочлох зэрэг зорилгоор БНСУ-д 90 ба түүнээс доош хугацаа(визнээс чөлөөлөгдөх хэлэлцээр юмуу харилцан солилцооны дагуу 90 хоногоос хэтрэх тохиолдолд тэрхүү хугацаа)-ны турш оршин суух эрх
√ Урт хугацааны оршин суух эрх : суралцах, дадлага хийх, төлөөлөн суух, гэрлэлт зэрэг зорилгоор БНСУ-д 90 хоногийг хэтрүүлэн「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуул-ийг хэрэгжүүлэх журам」-ийнхавсралт 1-д заасан оршин суух хугацааны хүрээнд оршин суух эрх
· Хугацаагүй оршин суух эрх: Үйл ажиллагааны цар хүрээ болон оршин суух хугацааны хязгааргүйгээр БНСУ-д тогтвор суурьшилтой оршин суух эрх
- Гадаадын иргэн нь олгогдсон оршин суух эрх болон оршин суух хугацааны цар хүрээндээ БНСУ-д оршин суух боломжтой(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」-ийн 17 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
※ Гадаадын иргэний оршин суух эрх, тус бүрийн оршин суух хугацаанд холбогдох этгээд болон 1 удаагийн оршин суух хугацааны дээд хэмжээг 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн хавсралт 1, хавсралт 1-ийн 2, хавсралт 1-ийн 3 болон 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-ийн хавсралт 1-ээс нягталж үзэх боломжтой. Энэ тохиолдолд 1 удаагийн оршин суух хугацааны дээд хэмжээ нь хууль зүйн яамны сайд олон улсын харилцааны жишиг болон харилцан солилцооны зарчим түүнчлэн улс орны ашиг сонирхолд нийцсэн шаардлагатай гэж хүлээн зөвшөөрөгдсон тохиолдолд өөрөөр тогтох боломжтой.
※ Оршин суух ангилал тус бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг <Гадаадын иргэдэд мэдээлэл өгөх төрийн үйлчилгээний цахим хөтөч Hi Korea-Мэдээллийн форум- Оршин суух ангиллын дагуу виз олгохтой холбоотой Урилга/Визний талаарх мэдээлэл>-ээс авч болно.
БНСУ-ын визний загвар
- БНСУ-ын виз доорх загвартай байна.
① Визний дугаар: Олгосон визний сериал дугаар
② Оршин суух ангилал: Гадаадын иргэн БНСУ-д байх хугацаандаа хийж болох нийгмийн ажил, үйл ажиллагааны төрлүүд.
③ Оршин суух хугацаа: БНСУ-д очсон өдрөөс хойш тооцох, оршин суухыг зөвшөөрсөн хугацаа.
④ Төрөл: Визний төрлүүд, тодруулбал: нэг удаагийн визийг S, олон удаагийн визийг М гэж тэмдэглэнэ.
⑤ Олгосон огноо: Виз олгосон он, сар, өдөр.
⑥ Хүчинтэй хугацаа: Визний хүчинтэй хугацаа дуусах өдөр, өөрөөр хэлбэл визний хүчин төгөлдөр байх хугацаа. Энэхүү хугацаа хэтэрсэн тохиолдолд виз хүчингүй болно.
⑦ Олгосон газар: Виз олгосон газрын талаарх мэдээллийг бичих талбай.
Хуулийн зөвлөгөө
утас:010-5688-9395
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.