Үйлдвэрийн ослын даатгал гэж юу вэ?

Үйлдвэрийн ослын даатгал гэж юу вэ?


1.ҮОД гэдэг нь ажилтай холбоотой гэмтэл, өвчин. авсан,
хөдөлмөрийн чадвараа алдсан, эсвэл ажлын байрандаа ажиллаж байх үедээ дээр дурдсан шалтгаанаар нас барсан ажилчдад зориулсан улсын нийгмийн хамгааллын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрөөр даатгуулан тэжээлгэгчдийнхээ хамтаар амьжиргаагаа залгуулж чадах анхны нөхцөл буюу орлогыг баталгаажуулна.
ҮОД-ын бүх хураамжийг ажилчид бус ажил олгогчид болон байгууллага хариуцна.
2.Нэг буюу түүнээс дээш олон ажилчин ажилладаг бүх ажлын байр (ажил олгогч) ҮОД-д даатгуулах ёстой.
Ингэснээр үйлдвэрийн ослоор бэртэж гэмтсэн ажилчид зохих
ёсны нөхөн олговор авах боломжтой болно.
3. Ажлын байран дээрээ ажилтай холбоотой осолд өртсөн
гадаад ажилчид хууль бусаар оршин сууж байгаа эсэхээс
үл хамааран дотоодын ажилчдын нэгэн адил эмчилгээний нөхөн олговор зэргийг авах эрхтэй.
4. Хэрэв ажил олгогчын ажлын байр буюу байгууллага дээрээ ажилтай холбоотой гэмтэл буюу өвчин авсан тохиолдолд даатгалын тэтгэмж нэхэмжлэх өргөдөл бүрдүүлэхэд тань тусламж хэрэгтэй бол манай хууль зүйн товчоонд хандана уу.
Монгол ажилтан (010-5688-9395)дугаарлуу холбогдоно уу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.