Гадаад иргэн хилээр нэвтрэх · оршин суух заавар

Гадаад иргэн хилээр нэвтрэх · оршин суух заавар

Гадаад иргэн хилээр нэвтрэх · оршин суух заавар

1. Паспортын хүчинтэй хугацаа болон визний хугацааг шалгах

Гадаад улсын иргэн нь БНСУ-ын хэлээр нэвтрэх гэж байгаа тохиолдолд өөрийн орноос олгосон хүчин төгөлдөр гадаад паспорт болон БНСУ-ын Хууль зүйн яамны сайдын олгосон визтэй байх ёстой. Харин БНСУ-тай визийн хөнгөлөлтийн гэрээ байгуулсан буюу визгүй зорчихыг зөвшөөрсөн улс орны иргэн визгүйгээр хил нэвтэрч болно. Гадаад паспорт болон визний хүчинтэй хугацааг шалган нягталж хэвшвэл хожим БНСУ-д оршин суух хугацааг сунгах зэрэг асуудал бий болсон үед хүндрэл учрахгүй гэдгийг анхаарна уу.

Гадаад иргэн хилээр нэвтрэх · оршин суух 본문 이미지 1

Паспорт
Гадаад паспорт нь таны иргэний харьяалал, овог нэр зэрэг хувийн мэдээллийг багтаасан биеийн байцаалт учир таны хэн гэдгийг нь баталгаажуулахаас гадна өөр олон байдлаар хэрэглэгддэг тул байнга биедээ авч явах хэрэгтэй.

Солонгосын хилээр нэвтрэх виз
• Визний ангилал: Солонгост ирсэн зорилгыг мэдэх боломжтой. (Гэрлэсэн цагаач иргэн : Визний ангилал F-6)
• Хилээр нэвтэрсэн гэсэн дардас бүхий он сар өдөр нь Солонгост ирсэн өдөр юм. Хилээр нэвтэрсний дараах өдрөөс эхлэн оршин суух хугацааг тооцдог.
• Оршин суух хугацаа нь визний ангиллаас хамаараад харилцан адилгүй байна. Оршин суух хугацаа дуусахаас өмнө хугацаагаа сунгуулах хэрэгтэй.(Визний ангилал, оршин суух хугацаагаа сунгуулах болсон шалтгаанд үндэслэн хугацааг сунгах эсэхийг шийднэ).
• Оршин суух хугацаа нь гадаад иргэний үнэмлэхний дуусах хугацаа биш визний хүчинтэй хугацааг илэрхийлнэ.

Гадаад иргэн хилээр нэвтрэх · оршин суух 본문 이미지 2

Гадаад иргэн хилээр нэвтрэх · оршин суух 본문 이미지 3

Гадаад иргэн хилээр нэвтрэх · оршин суух 본문 이미지 4

Гадаад иргэний үнэмлэх

Урд тал

Урд тал

Ар тал

Ар тал

❖ Урд тал
• Биеийн байцаалтын нэр : (Солонгосоор) Гадаад иргэний үнэмлэх, (Англиар) ALIEN REGISTRATION CARD
※Өмнө олгож байсан гадаад иргэний үнэмлэхэн дээр CERTIFICATE OF ALIEN REGISTRATION гэж тэмдэглэсэн байдаг
• Гадаад иргэний бүртгэлийн дугаар: ○○○○○○-○○○○○○○ загвараар тэмдэглэсэн байна.
• Хүйс : Англи үсгээр эрэгтэйг M, эмэгтэйг F гэж тэмдэглэнэ.
• Овог нэр : Гадаад паспортон дээрх англи хэлээр бичсэн овог, нэрийг бичнэ.
• Иргэний харьяалал : Харьяалалыг англи хэл дээр бичиж тэмдэглэнэ.
• Визний ангилал : Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолын 12-р зүйлд заасны дагуу визний ангилалыг тэмдэглэнэ. (Гэрлэсэн цагаач иргэн : Визний ангилал F-6)
• Олгосон газар : ОЛгосон газрын нэрийг солонгос болон англи хэлээр бичих ба тамга дарахгүй.

❖ Ар тал
◉ Оршин суух хугацаа
• Зөвшөөрөл олгосон өдөр : Тухайн харгалзах визний ангилалын дагуу оршин суух зөвшөөрөл олгосон огноо
• Дуусах өдөр : Оршин суух хугацаа дуусах өдрийг хэлнэ.
※ Байнга оршин суух виз (F-5)-тэй тохиолдолд ‘байнга хүчинтэй байх хугацаа’ гэсэн тэмдэглэгээ хийнэ.
• Зөвшөөрөл олгосон газар : Зөвшөөрөл олгосон газрыг ‘Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба’ гэсэн бичгийг нь орхиод ‘Сөүл’, ‘Бүсань’ гэх зэргээр тэмдэглэнэ.

◉ Оршин суугаа газар
• Бүртгүүлсэн өдөр : Хамгийн анх бүртгүүлсэн өдрийг болон оршин суугаа газраа өөрчлөх тохиолдолд өөрчлөлт орсон өдрийг тэмдэглэнэ.
• Оршин суугаа газрын хаяг : Оршин суугаа газрын замын нэрээр хаяглах зарчмын дагуу бичиж тэмдэглэнэ.
• Бүртгэсэн газар : Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх болон явуулын төв Сөүл(я.т), Бүсань(я.т) Сэжун(я.т) гэх зэргээр тэмдэглэгээ хийх бөгөөд хот, сум, дүүргийг Гимпу хот, Гапён сум, Жунну дүүрэг гэх мэтээр товч тодорхой тэмдэглэнэ.

(1) Богино хугацаагаар оршин суугч(B, C төрлийн виз – Дээд тал нь 90 хоног)

Визэн дээр тэмдэглэгдсэн хугацаа нь БНСУ-ын хилээр орж ирсэн өдрөөс эхлэн тус улсад оршин суух боломжтой хугацааг заана.

(2) Удаан хугацаагаар оршин суух болон байнгын оршин суугч: Гадаад иргэний үнэмлэхтэй хүн

Гадаад иргэний үнэмлэхний ард оршин суух хугацааг зөвшөөрсөн өдөр ба дуусах өдөр бичигдсэн байх бөгөөд тэрхүү хугацааг дуусахаас өмнө оршин суух хугацааг сунгуулах маягтыг бөглөж байж л сунгуулах боломжтой.


Манай хууль зүйн товчоо нь 15жил мэргэжилийн өндөр түвшинд ажиллаж буй байгууллага бөгөөд монголчууд та бүхэндээ монгол ажилтан хурдан шуурхай туслана. Холбогдох утас: 01056889395 Монгол ажилтан Энхээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.