МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БАРААНЫ КОДЛОСОН ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БАРААНЫ КОДЛОСОН ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 Хог хаягдлын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт”-ын “Озоны давхарга, дэлхийн дулааралд сөрөг нөлөө бүхий  HCFC-22, HCFC-1416 бодисоор хөөсөнцөр үйлдвэрлэх тоног төхөөрөмж” гэсний дараа дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй.

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийнБарааны бичиглэлҮндэслэл бүхий эрх зүйн актУлсын хилээр нэвтрүүлэх ялгаа
ЗүйлМөр
05.010501.00.00Хүний үс (боловсруулаагүй, угааж цэвэрлэсэн эсвэл цэвэрлээгүй); хүний хаягдал үсАюултай  хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн  конвенц B3070оруулах
05.110511.91.00Хүнсэнд хэрэглэхэд зохисгүй болсон үхсэн загас, хавч төрөлтөн, нялцгай биетэн, усны сээр нуруугүй бусад амьтад  B3070  оруулах
 0511.99.90Үхсэн мал, амьтадB3030оруулах
 0511.99.90Арьс ширэн түүхий эдийн зах, өөдөс, хаягдал, үслэг түүхий эдийн хаягдал     оруулах
26.212621.10.00Хотын хог хаягдлыг шатаахад гарсан үнс болон үлдэгдэлB2060оруулах
 2621.90.00Бусад хог хаягдлыг шатаахад гарсан үнс болон үлдэгдэлB2050оруулах
39.153915.10.00Этилений полимерийн хаягдал, захлаас, өөдөсB3060оруулах
 3915.20.00Стиролын полимерийн хаягдал, захлаас, өөдөсB3010оруулах
 3915.30.00Винилхлоридын полимерийн хаягдал, захлаас, өөдөсB3010оруулах
 3915.90.00Бусад хуванцрын хаягдал, захлаас, өөдөсB3010оруулах  
39.233923.21.00Бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уут (этилений полимерээр хийсэн)  B3010  оруулах
 3923.29.00Бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уут (этилений полимерээс бусад полимерээр хийсэн)  B3010  оруулах
40.044004.00.90Хаймрын хаягдал, гологдол, өөдөс, тэдгээрээс гарган авсан нунтаг болон үрэл хэлбэртэй хаймар  B3010оруулах, дамжин өнгөрүүлэх
40.174017.00.00Хатуу хаймрын хаягдал болон өөдөс  B3040оруулах, дамжин өнгөрүүлэх
41.154115.20.00Савхин эдлэл хийх тохиромжгүй, савхи эсхүл хиймэл савхины өөдөс, бусад хаягдал; савхины тоос, нунтаг болон гурил  B3040  оруулах
70.017001.00.00Хаягдал, гологдол, хагархай шилB2020оруулах
85.488548.10.00Анхдагч элемент, анхдагч зай, цахилгаан цэнэг хуримтлуулагч (аккумулятор)-ийн хаягдал болон гологдол; дууссан анхдагч элемент, анхдагч зай болон цахилгаан цэнэг хуримтлуулагч (аккумулятор) 

  B1090

 

  оруулах

      

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                       У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал                                                                   Н.ЦЭРЭНБАТ

   жуулчлалын сайд                                   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.