ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 9.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2019 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан 44 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

2. Монгол Улсын Засгийн газар болон Япон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Дулааны 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг нэмэгдүүлэх төслийн ажил гүйцэтгэх “Ёокогава Электрик Корпорешн” (Yokogawa Electric Corporation) компанийн 3, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон ХБНГУ-ын Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн удирдагч  1 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2019 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2019 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                                 С.ЧИНЗОРИГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БАРААНЫ КОДЛОСОН ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2020-02-02

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм 2020-02-02

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ 2020-02-02

/Виз сунгалт, визний ангилал өөрчлөлт, дагалдан хүн авах, нутаг буцах зэрэг зүйлд сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог/ 2020-02-02

Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн хүсэлт гаргах 2020-02-02

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ 2020-02-02

Гадаад иргэдийн хүүхэд сургуульд орох 2020-02-02

ҮЭМД(Үндэсний эрүүл мэндийн даатгал)-д гадаадын иргэд заавал хамрагдах ёстой 2020-02-02

2019оны 12сарын 11нээс хэрэгжиж эхэлсэн өршөөлийн хуулийг товчхон танилцуулъя. 2020-02-02

2020онд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагийн 8,590воноор тогтлоо. 2020-02-02

БНСУлсад бүр болон түр оршин суух визний ангилалын талаар мэдээлэл бэлтгэлээ. 2020-02-02