Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр | Улаанбаатар хот |
Дугаар 179
САНГИЙН ДҮРЭМ, ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.16, 17.2, 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрмийг 1 дүгээр хавсралт, зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм, сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.