Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2021 оны эцэс гэхэд хоёр тэрбум орчим тун бэлэн болно гэж тооцоолсон байна.
Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин бүтээх 200 гаруй төсөл хэрэгжиж байгаагийн 10 орчим нь хүн дээр хийх туршилтаа эхлүүлэн бөгөөд “Хэрвээ биднийг аз ивээвэл он дуусахаас өмнө нэгээс хоёр төрлийн вакцин бэлэн болно” гэж ДЭМБ-ын ахлах судлаач Сумия Сваминатан онлайн хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. Мөн хамгийн түрүүнд вакцинжуулалтад хамрагдах ёстой гурван бүлгийг ДЭМБ тодорхойлоод байгааг мэдэгдсэн юм .
Үүнд:
- цар тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж буй эмнэлэг, цагдаагийн ажилтнууд
- өвчлөлд эмзэг хэсэг буюу өндөр настнууд, чихрийн шижинтэй хүмүүс
- халдвар авах өндөр магадлалтай хэсэг буюу хотын ядуус, асрамжийн газрын үйлчлүүлэгчид гэж хуваажээ
Өнгөрсөн сарын сүүлээр томоохон эм үйлдвэрлэгч компаниудын удирдлагууд хэлэхдээ 2021 оноос өмнө эхний ээлжийн вакцин бэлэн болох боломжтой ч коронавирусийг бүрэн дарахын тулд 15 тэрбум тун вакцин хэрэгтэйг сануулжээ.
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.