КОВИД-19-өөр өвчилсөн хүмүүс дахин халдвар авах магадлал өндөр байна

КОВИД-19-өөр өвчилсөн хүмүүс дахин халдвар авах магадлал өндөр байна

БНХАУ-ын Ухань хотын эмнэлгийн ажилтан, өвчтөнүүдэд коронавирусээр дахин халдварлахаас сэргийлэх урт хугацаанд амьдрах чадвартай эсрэг биет бараг илрээгүй байна. Өөрөөр хэлбэл, КОВИД-19-өөр өвчилсөн хүмүүс дахин халдвар авах магадлал өндөр байна гэж шинжлэх ухааны цахим номын сан medRxiv мэдээлжээ.

Коронавирусний эсрэг G иммуноглобулин ангиллын эсрэг биет Уханийн эмнэлгийн цөөн ажилтнуудад илэрчээ. Судалгаанд оролцсон эмнэлгийн ажилтнуудын ихэнх нь КОВИД-19-өөр халдварлаж, эдгэрсэн аж. Тиймээс коронавирусний халдвар авч, эдгэрсэн хүмүүст урт хугацаанд амьдрах чадвартай эсрэг биет үүсэх хандлага ажиглагдаагүй байна. БНХАУ, АНУ-ын эрдэмтэд хамтран 2020 оны хоёрдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 29-ний хооронд Уханийн хэд хэдэн эмнэлэгт эмчлүүлсэн өвчтөн, эмнэлгийн ажилтнуудад эсрэг биет үүссэн эсэх судалгаа хийжээ. Судалгаанд 23 мянга гаруй хүн оролцсоноос 25 хувь нь халдвар авсан өвчтөнүүд байжээ. Оролцогчдын дөрвөн хувьд нь эсрэг биет үүссэн байсан нь судлаачдын түгшээсэн байна. Эрдэмтэд оролцогчдын 10 хувьд нь эсрэг биет үүссэн байх боломжтой ч эдгэрснээс нь хойш нэг сарын дотор эсрэг биет алга болсон гэж үзэж байна.

Эсрэг биет гэдэг нь гаднаас хүний биед орсон вирус болон бусад өвчин үүсгэгчдийг устгадаг цусны уураг юм. Бие организм өвчин үүсгэгч бүрийн эсрэг тусгай эсрэг биетийг бий болгодог бөгөөд эдгээр нь тодорхой хугацаанд цусанд хадгалагдан үлддэг байна. Тухайлбал, G иммуноглобулин 12 хүртэл жил амьдрах чадвартай аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бээжингийн хорооллууд урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгав 2020-06-18

Тайвань арлын захиргаанаас Монгол улсыг коронавирусний халдварын эрсдэл бага улс орны тоонд оруулжээ. 2020-06-18

Европын холбоо Оросын эсрэг хоригоо сунгалаа 2020-06-18

КОВИД-19: Казахстанд хатуу хөл хорио тогтооно 2020-06-18

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2021 оны эцэс гэхэд хоёр тэрбум орчим тун бэлэн болно гэж тооцоолсон байна. 2020-06-19

КОВИД-19-өөр өвчилсөн хүмүүс дахин халдвар авах магадлал өндөр байна 2020-06-19

ОХУ-д тэтгэлгээр суралцах алба хаагчдыг бүртгэж байна 2020-06-19

2020 оны ДАШТ-ийг зохион байгуулах улсыг хайж байна 2020-06-19

Хятад улс Африкийн орнуудын өрийг цуцална 2020-06-19

Их Британийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад коронавирусээр өвчилсөн Ази гаралтай иргэд эмнэлэгт эндэх нь элбэг байгаа ажээ. 2020-06-19

Хятад улс Энэтхэгийн 10 олзны цэргийг суллажээ 2020-06-19