Хятад улс Африкийн орнуудын өрийг цуцална

Хятад улс Африкийн орнуудын өрийг цуцална

Энэ сарын 17-нд Хятад, Африкийн Цар тахлын эсрэг хамтран тэмцэх дээд хэмжээний онцгой хурал цахимаар явагдлаа. Хурлыг Бээжин хотоос БНХАУ-ын дарга Ши Жиньпин удирдан явуулж, илтгэл тавьсан билээ.

Энэ хуралдаанаар Хятадын тал Хятад, Африкийн хамтын ажиллагааны хүрээ хэмжээнд Африкийн орнуудын 2020 оны эцэст хугацаа нь дуусах Хятадын хүүгүй зээлийн өрийг цуцалж, цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа Африкийн орнуудын өрийн хугацааг сунгах шийдвэр гаргалаа. Мөн Ши Жиньпин олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа хөгжсөн орнууд болон олон талт банк санхүүгийн байгууллагуудад Африкийн өрийг бууруулах асуудлаар нэн эрчимтэй арга хэмжээ авахыг уриалсан байна.

https://zindaa.mn/3a8o

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.