Нарендра Моди: Энэтхэгийн хилийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна

Нарендра Моди: Энэтхэгийн хилийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна

Хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэгч хоёр их гүрний хоорондох хилийн маргаан, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр телевизээр үг хэлсэн байна. Тэрбээр Энэтхэгийн хилийг хамгаалахын төлөө тус улсын арми шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгийг хэлжээ. Мөн Нарендра Моди Хятадын талын үйлдэл Энэтхэгийн ард түмний зүрх сэтгэлийг шархлуулж, уур бухимдлыг дэвэргэж байна гэж ярьсан байна.

Гималайн бүс дэх Энэтхэг, Хятадын хилийн зурвас дээр мөргөлдөөн үүсэж, Энэтхэгийн 20 орчим цэрэг амиа алдсан бол Хятадын талаас хэдий тооны харуул амь эрсэдсэн нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Хилийн харуулуудын хоорондох зодоонд Энэтхэг, Хятадын талууд бие биенээ буруутгасан хэвээр байна.

1996 оны хэлэлцээрийн дагуу газар нутгийн маргаантай Ладак бүсэд Энэтхэг, Хятадын цэргүүд галт зэвсэггүйгээр хилийн манаа, харуулд гардаг юм. Гэсэн хэдий ч хоёр орны цэргүүд бороохой, чулуу, мод болон бусад хурц иртэй зэвсгийг ашиглан бие биенийхээ аминд хүрсэн хэрэг 50 орчим жилийн түүхэнд анх удаагаа гараад байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.