ОХУ-ын Чувашийн экс тэргүүн коронавирусээр нас баржээ

ОХУ-ын Чувашийн экс тэргүүн коронавирусээр нас баржээ

ОХУ-ын Чувашийн Бүгд найрамдах улсын тэргүүн Михайл Игнатьев коронавирусний улмаас амиа алдсан тухай Russia Today агентлаг мэдээллээ.

Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө коронавирустэй болох нь шинжилгээгээр тогтоогдож эмнэлэгт тусгаарлагдаад байсан юм.

Улмаар энэ сарын 18-19-нд шилжих шөнө коронавирусээс шалтгаалсан зүрхний шигдээсээр амьсгал хураажээ.  

Михайл Игнатьев нь ОХУ-ын харьяанд байдаг олон Бүгд найрамдах улсын удирдлагуудаас Ерөнхийлөгч Владимир Путины коронавирустэй тэмцэхэд гаргаж буй бодлогын алдаануудыг хүчтэй шүүмжилж байсан юм.  

Улмаар хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр ОХУ-ын Ерөнхийлөгч түүнийг үүрэгт ажлаас нь тавдугаар сард чөлөөлсөн билээ.
Эх сурвалж: Russia Today

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.