АНУ-ын манлайлалгүй дэлхий ертөнцөд бэлтгэхийг Меркель европчуудад уриалжээ

АНУ-ын манлайлалгүй дэлхий ертөнцөд бэлтгэхийг Меркель европчуудад уриалжээ

АНУ дэлхийд тэргүүлэх гүрэн болох гэсэн зорилгоосоо ухарч магадгүй байгаа шинэ бодит байдлын талаар Европын орнууд нухацтай эргэцүүлэн бодох хэрэгтэй гэж Германы Канцлер Ангела Меркель “The Guardian” зэрэг Европын хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“АНУ бол дэлхийн тэргүүлэх гүрэн болох зорилготой гэсэн тодорхой ойлголттойгоор бид өсөж хүмүүжсэн. Гэхдээ АНУ өдгөө энэ үүргийг биелүүлэхээс өөрийн хүсэлтээр татгалзаж байгаа бол бид ч гэсэн энэ талаар нухацтай бодох ёстой болж байна” гэж Меркель онцлон тэмдэглэсэн байна.

Түүний хэлсэн үг АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трампын мэдэгдлийн хариу болсон байна. Трамп өмнө нь Берлин НАТО-гийн батлан ​​хамгаалах ажилд хангалттай зардал гаргахгүй байгаа учир Германд байрлаж буй Америкийн цэргийн тоог 35 мянгаас 25 мянга болгож цөөрүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм. Европ болон АНУ-ын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ шийдвэрийг Герман болон эвслийн бусад орны эрх баригчидтай зөвлөлдөлгүйгээр гаргажээ. Хожим нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Брюссельд болсон Германы Маршаллын сангийн хуралд үг хэлэхдээ, Герман улсаас цэргээ гаргах нь АНУ-ын цэргүүдийг дэлхий даяар - Африк, Ази, Европт байрлуулах стратегийг дахин үнэлэн тооцоолох үйл явцын нэг хэсэг болно гэж мэдэгджээ.

"Германд байрлаж буй Америкийн цэргүүд Герман болон НАТО-гийн Европын хэсгийг төдийгүй АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалахад тусалдаг. Батлан хамгаалах үйлсэд зарцуулах хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатайг бид ойлгож, сүүлийн жилүүдэд хангалттай өсгөж байгаа, бид цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд энэ замыг цаашид ч үргэлжлүүлнэ" гэж Меркель хэлсэн байна. 

Үүний зэрэгцээ тэрбээр АНУ-тай батлан ​​хамгаалах хамтын ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. "Дэлхий, Хятад эсвэл Энэтхэгийг хар. Атлантын далайг дамнасан батлан ​​хамгаалах эвсэлд бид тууштай байх хангалттай үндэслэл бий. Гэхдээ мэдээж хэрэг Европын улсууд хүйтэн дайны үеийнхээс илүү их зардал үүрэх ёстой" гэж тэрбээр мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ялалтын баярын парадад оролцсон Молдавын Ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлахаар шийджээ 2020-06-26

Гадаад ажилчдыг оруулахыг АНУ түр хориглолоо 2020-06-27

ДЭМБ-аас коронавирусний эсрэг вакцин гаргаж авахад 30 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэв 2020-06-27

Конгресс дахь Ардчилсан намынхан Вашингтоныг шинэ муж улс болгохын төлөө саналаа өгчээ 2020-06-27

Энэтхэгт их хэмжээний аадар бороо орж олон арван хүн аянгад цохиулж нас баржээ 2020-06-27

АНУ-ын манлайлалгүй дэлхий ертөнцөд бэлтгэхийг Меркель европчуудад уриалжээ 2020-06-27

"Coca-Cola" компани нийгмийн сүлжээнүүд дэх сурталчилгаагаа зогсоожээ 2020-06-27

АНУ-д халдварын хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-06-27

Японы робот хэт ягаан туяаны тусламжтайгаар коронавирусийг устгажээ 2020-06-27

ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдварын 6852 шинэ тохиолдол илэрчээ 2020-06-27

Цар тахлын улмаас хойшлуулсан Польшийн ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болно 2020-06-28