Дэлхийн мэдээ

ДЭМБ: БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн Вероцелл вакцинд зөвшөөрөл олгов

Хятадын Синофарм үйлдвэрийн "COVID-19"-ийн эсрэг вакциныг энэ сарын 07-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “Emergency Use Listing” (EUL) буюу Яаралтай нөхцөлд хэрэглэж болох вакцины жагсаалтад бүртгэж авсан байна. Ингэснээр тус вакциныг олон улсын "Ковакс&qu

Польш улсад 1.5 м-ийн зай барих боломжтой тохиолдолд гадуур явахдаа амны хаалт зүүхгүй

Польшийн эрх баригчид энэ сарын 15-наас гадуур явахдаа амны хаалт зүүх журмыг цуцлах шийдвэрийг баталжээ. Холбогдох захирамжийг пүрэв гаргийн орой Албан ёсны сонинд нийтэлсэн байна. Уг баримт бичигт зааснаар 1.5 м-ийн зай барих боломжтой тохиолдолд гадуур явахдаа амны хаалт зүүхгүй байж болно. Ха

Японд цар тахлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Коронавирусний халдвар авсны дараа биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнүүдийн тоо Японд 1131-д хүрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Коронавируст халдвараар хүндээр өвчилсөн хүмүүсийн тоо хамгийн сүүлд лхагва гарагт 1114-т хүрч байжээ. Энэ бүлэгт амьсгалын аппарат залг

Билл Гэйтс нийт $2.4 тэрбумын хөрөнгийг салж буй эхнэрийнхээ нэр дээр шилжүүлжээ.

Тэднийг хамтын шийдвэрээ зарласан өдөр Билл Гэйтс өөрийн хөрөнгөөс нийт $2.4 тэрбумтай тэнцэх хэмжээний үнэт цаасыг Мелиндагийн нэр дээр шилжүүлснийг өчигдөр хэвлэлүүд олж мэдээлжээ. Тухайлбал тэр АНУ-ын хамгийн том автомашины дилер, Coca-Cola ундааны үйлдвэр, Мексикийн томоохон телевиз болон Кан

Ялалтын баярт зориулсан жагсаалын бэлтгэл өнөөдөр Улаан талбайд болно.

Аугаа Эх орны дайны Ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болно.   Бэлтгэл Москвагийн цагаар өглөөний 10.00 цагт хүндэт харуулын жагсаалаар эхлэх бөгөөд 12 мянга гаруй цэрэг, 190 гаруй нэгж техник, 76 нисэх он

Вакцины патентаас татгалзахыг Орос дэмжсэн бол Герман эсэргүүцжээ

Коронавирусний вакцины оюуны өмчийн хамгааллыг цуцлах санааг бид дэмжихэд бэлэн хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шадар сайд Татьяна Голиковотой уулзах үеэрээ мэдэгджээ. Онцгой нөхцөлд ийм арга хэмжээ авахыг тусгасан Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журамтай энэ бүхэн нь зөрчилдө

Цар тахлын цунамид нэрвэгдсэн Энэтхэг орон

Дэлхий даяар өдөр бүр илэрч буй коронавирусний халдварын тохиолдлуудын бараг тал хувь нь, Ковид-19-ийн улмаас нас барсан тохиолдлуудын ¼ нь Энэтхэг улсад бүртгэгдэж байгаа тухай ДЭМБ мэдээллээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд ковидоор өвчилсөн хүмүүсийн тоо өдөрт 300 мянгаас д

ДЭМБ: Коронавирусний мутациуд БНЭУ-д цар тахал давалгаалахад нөлөөлж байна

ДЭМБ олон улсад тархсан олон төрлийн мутаци Энэтхэг улсад ковид 19 цар тахлын хоёр дахь давлагаа нүүрлэхэд гол нөлөө үзүүлж байна гэж үзжээ. Британи, Өмнөд Африк, Бразилд анх илэрсэн коронавирусний мутацилагдсан хувилбарууд дэлхийн олон оронд тархаж байгаагаас Энэтхэгт

Рио-де-Жанейрод хар тамхины бүлэглэлийн хорь гаруй гишүүнийг устгажээ.

Рио-де-Жанейрогийн цагдаа нар хотын хойд хэсэгт байрлах ядуусын хороололд нэгжлэг хийх үеэрээ “Улаан баг” хар тамхины бүлэглэлийн 22 гишүүнийг устгажээ. “Globo” телевизийн мэдээлснээр, цагдаа нар пүрэв гаргийн өглөө Рио-де-Жанейрогийн хойд хэсэгт зохион байг

Канад Пфайзерын вакциныг хүүхдэд зөвшөөрсөн анхны улс болов.

Канадын засгийн газар Америкийн Пфайзер, Германы Бионтехийн хамтарсан коронавирусний вакциныг 12-өөс дээш насны хүүхдэд хийхийг зөвшөөрлөө. Ингэснээр тус вакциныг хүүхдэд хийхийг зөвшөөрсөн анхны улс болж байна. 12-16 насны хүүхдийг Пфайзерын вакцинаар дархлаажуулахыг зөвшөөрсөн нь

“Pfizer”, “BioNTech” Олимпын наадамд зориулан вакцин хандивлана.

АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компани энэ онд болох Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцох тамирчдад “COVID-19”-ийн вакцин хандивлахаар боллоо гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ мэдэгдэв. “Бид тус хоёр компанитай харилцан ойлголцлын

АНУ коронавирусний вакцины оюуны өмчийн эрхийг түр түдгэлзүүлэх санаачилгыг дэмжлээ.

АНУ-ын засаг захиргаа коронавирусний вакцины оюуны өмчийн эрхийг түр түдгэлзүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хөгжиж байгаа орнуудын вакцины хомсдлыг арилгахын төлөө коронавирусний вакцины эзэмших эрхийг түр чөлөөлөх асуудлыг Дэлхийн худалдааны байгууллагын түвшинд хэлэ

Энэтхэгт халдварын 412,262 тохиолдол шинээр илэрсэн

Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 412 262 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан хүний нийт тоо 21 077 410-т хүрсэн байна. Түүнчлэн п

В.Путин Аугаа Эх орны дайнд оролцож явсан БНАСАУ-ын эмэгтэй дайчинд мэндчилгээ дэвшүүлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа Эх орны дайнд оролцож явсан БНАСАУ-ын сүүлчийн эмэгтэй ахмад дайчин Ли Ен Сукт Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүлжээ. ОХУ-ын төрийн тэргүүний мэндчилгээний зургийг БНАСАУ дахь тус улсын ЭСЯ-ны фэйсбүүк хуудсанд байрлуулсан байна. “Ялалтын баярыг тох

Швейцар улс Монгол улсыг эрсдэлтэй орнуудын тоонд орууллаа

Швейцарын Эрүүл мэндийн газраас цар тахлын аюултай, халдвар тархах эрсдэлтэй орнуудын жагсаалтаа шинэчлэн баталлаа. Өнөөдрөөс буюу 6-наас Армен, Украин, Босни Герцеговин, Болгар, Чех, Грек, Иордан, Косово, Ливан, Черногор, Хойд Македон, Сан-Марино улсууд болон Австрийн Бургенланд, Каринти, Вена,

АНУ, Монгол Улсын харилцааг бэхжүүлэхийг уриалжээ

АНУ-ын Сенатын танхимын гишүүн Марко Рубио, Патрик Лихи нар Монгол Улсад өрнөж буй улс төрийн үйл явдлуудад санаа зовниж буйгаа илэрхийлсэн захидлыг Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд илгээжээ. “Сүүлийн үед Монголын парламент, шүүх, ерөнхийлөгчийн зүгээс авч хэрэгжүүлээд буй маргаа

Хонконгийн тэмцэгч Жошуа Вонгт 10 сарын шоронд хоригдох ял оноолоо.

Хонконгийн шүүх сөрөг хүчний залуу идэвхтэн Жошуа Вонгт 10 сарын шоронд хоригдох ял оноожээ. Түүнийг өнгөрсөн оны 6 дугаар сарын 4-нд зөвшөөрөлгүйгээр хийсэн жагсаал цуглаанд оролцсон хэмээн буруутгасан юм.  Энэхүү жагсаал цуглааныг 1989 онд Тяньаньмэний талбайд болсон

БНХАУ Австралитай эдийн засгийн яриа хэлэлцээгээ тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.

БНХАУ-ын эрх баригчид Австралитай хийж буй эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. "Сүүлийн үед Австралийн Засгийн газрын хүмүүс хүйтэн дайны сэтгэлгээ, үзэл суртлын ялгаварлан гадуурхалт дээр үндэслэн зарим арга хэмжээг авч, хоёр орны хэвийн харилцаа, хамт

Олимпын наадмын үеэр нислэггүй бүс байгуулахаар болжээ

 Японы Тээврийн яам Олимп, паралимпын наадмын үеэр долоодугаар сарын 21-нээс есдүгээр сарын 5-ны хооронд Токио хот дахь спортын байгууламжуудын дээр нислэггүй бүс байгуулахаар болсноо мэдэгджээ.  Наадмын хүрээнд ёслол, тэмцээн эхлэхээс хоёр цагийн өмнө спортын байгууламжуудын дээрх орон

Энэтхэгт 412.2 мянган халдварын тохиолдол бүртгэгджээ

Энэтхэгт өнгөрсөн нэг хоногт халдварын 412.2 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш тус улсад гарч буй хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүнчлэн, сүүлийн 24 цагт тус улсад 3980 хүн халдварын улмаас эндсэн нь мөн хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж Энэтхэгийн Эрүүл мэ

АНУ-д төрөлт буурчээ.

АНУ-д зургаа дахь жилдээ дараалан төрөлтийн түвшин буурч, өнгөрсөн онд шинээр төрсөн хүүхдийн тоо 1979 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болжээ. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн Үндэсний эрүүл мэндийн статистикийн төвийн мэдээлснээр, 2020 онд тус улсад 3.6 сая хүүхэд шинээр

Израилын сөрөг хүчний удирдагч эвслийн Засгийн газар байгуулах үүрэг хүлээжээ.

Израилын Ерөнхийлөгч Реувин Ривлин эвслийн Засгийн газар байгуулах эрхийг сөрөг хүчний удирдагч Яир Лапидад шилжүүлэн өгчээ. “Yesh Atid” намын намын дарга Я.Лапид 56 хууль тогтоогчийн дэмжлэгийг авснаар Засгийн газар байгуулах эрхтэй боллоо” гэж Р.Ривлин мэдэгдсэнийг Израилын &l

Серби улс вакцин тариулсан иргэдээ $30-аар шагнана.

Тавдугаар сарыг дуусахаас өмнө амжиж коронавирусийн эсрэг вакцин тариулсан иргэн бүрт $30-ын шагнал өгөх болсноо Серби улсын ерөнхийлөгч өчигдөр зарлажээ. Үүнийг дархлаажуулалтын хөтөлбөрөө мөнгөн шагналтай болгосон дэлхийд анхны тохиолдол гэж зарим хүн үзэж байна. Балканы хойгийн Серби улс өрнөд

Унгар хүн амынхаа тал гаруйг нь вакцинд хамруулсан Европын анхны улс болжээ.

Унгар улс 18-аас дээш насны иргэдийнхээ 50.5 хувьд нь коронавирусний вакцины дор хаяж нэг тунг хийсэн Европын анхны улс болжээ. Энэ тухай Европын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудаст мэдээлсэн байна. Тус улсын насанд хүрсэн иргэдийн 25.8 хувь нь вакциндаа бүрэн хамрагд

“Starship” сансрын хөлгийн туршилтын загвар амжилттай газарджээ.

Америкийн “SpaceX” компани Ангараг руу нисэхэд зориулагдсан “Starship” сансрын хөлгийнхөө туршилтын загварыг босоо чигт газардуулж чаджээ. “Starship" сансрын хөлгийн загвар болох "SN15” хөлөг хэдэн минутын дотор 10 км-ийн өндөрт хөөрч, дараа нь Бока Ч

“Facebook” Д.Трампын хаягийг хаах шийдвэрийг хэвээр нь үлдээжээ.

 “Facebook”-н хяналтын зөвлөл Д.Трампын “Facebook”, “Instagram”-н хаягийг хаах шийдвэрийг хэвээр нь үлдээхээр болсон хэдий ч хэр хугацаагаар хаах талаар 6 сарын дотор эргэн харахыг компанид зөвлөжээ. “Facebook”-с гадна “Google”

Дэлхий даяар “Ковид-19”-ийн МУТАЦИД ОРСОН 10 ХУВИЛБАР бүртгэгдсэн

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  дэлхий даяар “Ковид-19”-ийн мутацид орсон 10 хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Үүнээс АНУ-д анх илэрсэн хоёр, Энэтхэгт бүртгэгдсэн гурвалсан-мутант хувилбараар хамгийн олон халдварлаад байна. Вирус мутацид орох тусам өдөр бүр “Ковид-19

Данийн “Pandora” компани байгалийн очир эрдэнэ ашиглахаа зогсоов

Дэлхийн гоёл чимэглэлийн салбарт тэргүүлэгч Данийн “Pandora” компани байгалийн очир эрдэнэ ашиглахаа зогсоож, зөвхөн лабораторийн нөхцөлд ургуулсан эрдэнийн чулууг ашиглахаар болжээ. Тус компани энэ тухайгаа тавдугаар сарын 4-ний мягмар гарагт ийм хиймэл чулуугаар хийсэн “Pandor

Малигийн иргэн, 25 настай Халима Сиссе гэгч эмэгтэй есөн ихэр хүүхэд төрүүлжээ

Малигийн иргэн, 25 настай Халима Сиссе гэгч эмэгтэй есөн ихэр хүүхэд төрүүлжээ. “The Guardian” хэвлэлд мэдээлснээр, эмч нар хэт авиан оношилгоогоор долоон ихэр хүүхэд илрүүлсэн ч есөн хүүхэд төржээ. Мягмар гарагт 25 настай Халима Сиссе Мароккод таван охин, дөрвөн хүү төрүүлсэн байна.

АНУ энэ онд хүлээн авах цагаач дүрвэгсдийн тоог 15 мянгаар баталсан

АНУ-ын Ерөнхийлөгч  Жозеф  Байден  өнгөрсөн  10 дүгээр сарын 1-нээс эхэлсэн 2021 онд хүлээн авах  цагаач, дүрвэгсдийн тоог нэмж  62500-д  хүргэсэн  тухай  Цагаан ордны хэвлэлийн албанаас тараасан мэдээлэлд  тэмдэглэжээ.Байдены өмн