Гадаадад гацсан иргэд нь туйлдан бэтгэрч, Дотоодод хөл хорионд орсон иргэн аж ахуй нэгжүүд нь дампуурч дууслаа...
Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч улс орон болгон л дор бүрнээ өөрийн иргэдийн эрүүл мэнд амь нас, эд хөрөнгийг хамгаалах тал бүрийн бодлогуудыг уралдан хэрэгжүүлсээр байна.
“Ковид-19” цар тахал гарсан эхний үед улс орон болгон л аль болох энэхүү вирусыг эх орондоо тараан алдчихгүй байх талаас нь хорио цээрийн дэглэм тогтоож урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байсан бол өнөөдөр нөхцөл байдал харьцангуй өөр болоод байна...
Нэгэнт дэлхийн бүхий л улс оронд энэхүү өвчин тархаж нийт 23,5 сая хүнийг өвчлүүлж эдгээрийн 15,5 сая нь эдгэрээд байна. Мөн гамшигт вирустэй тэмцэх тал бүрийн бэлтгэлээ базааж, туршлагажих хангалттай хугацаа өнгөрлөө.
Иймд өнөөдөр улс орнууд хилээ хааж таг суух бус хорио цээрийн дэглэм, эмчилгээ үйлчилгээний үндсэн базаа зузаатгаж иргэдийг урьдчилан сэргийлэх арга ухаанд суралцуулах талд илүү анхаарал хандуулан ажиллаж байна. Ингэснээр тодорхой хэмжээнд нийгмийн үйл ажиллагаа, эдийн засгийн эргэлтүүд явагдах боломжыг бүрдүүлэхийн зэрэгцээ энэхүү тахал өвчнийг газар авхуулчихгүй байх гэсэн 2 туулайг зэрэг хөөж барьсаар байна.
Гэтэл Монгол улсын хувьд нөхцөл байдал яаг хэвэндээ байсаар 6-н сарын нүүрийг үзлээ...
Гадаадад гацсан иргэд нь туйлдан бэтгэрч, Дотоодод хөл хорионд орсон иргэн аж ахуй нэгжүүд нь дампуурч дууслаа...
Гэвч энэхүү эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулах талаар төр засгийн зүгээс өнөөдрийг хүртэл “Төсөв тодотгох”-оос өөр дорвитой бодлого хэрэгжүүлсэн зүйл алга байгаад иргэд бухимдалтай байна.
Эх орон, үр хүүхдэдээ очиж чадахгүй БНСУ-д гацаад байгаа Монгол иргэд өнгөрөгч 7-р сарын 1-ээс хойш элчин сайдын яамны Консулын газрын үүдэнд иргэддээ хилээ нээх шаардлагыг тавьж суулт хийсээр бүтэн 2 сарын нүүрийг үзээд байна. Өнгөрсөн хугацаанд олон ч удаагийн тайван жагсаал цуглаан зохион байгуулж өлсгөлөн хүртэл зарлах тухайгаа хэлж байлаа. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй өнөөдрийг хүрсэнд иргэд бухимдалтай байна.
Эдгээр иргэдийн дунд хүүхэд нь ясны хорт хавдартай гэж оношлогдоод өнөө маргаашгүй яаралтай мэс засалд орох шаардлагатай балчир хүүгийн ээж хүртэл цөхөрлөө баран сууж байна.
Халамжит хань нь ходоодны хорт хавдартай гэж оношлогдоод мэс засалд орох болоод байхад хажууд нь байж чадахгүй шаналж суугаа бүсгүй бас байна.
Нөгөө талдаа БНСУ-д суугаа элчин сайдын яам, Консулын хэлтсийн нөхцөл байдал өдөр бүр л хүндэрсээр байгааг албаны хүмүүс хэлж байна. Цөөхөн хэдэн ажиллах хүчний нөөцтэй тэд консулын газраас иргэдэд үзүүлдэг өдөр тутмын ажлуудаас гадна, өдөр шөнөгүй шаардлага тавьж буй иргэдийн санал хүсэлтүүдийг нэгтгэн гадаад хэргийн яам, УОК-д хүргэх, эх орондоо буцах хүсэлт гаргаж буй иргэдийн нэрсийг бүртгэж авах гээд өдөр шөнөгүй ажиллаад бас хагас жилийн нүүр үзээд байна.
Суугаа улс БНСУ-ын хувьд онцгой дэглэм тогтоосон байгаа тул иргэд олноор цуглахыг хориглоод байгаа. Иймд Монгол иргэд жагсаал цуглаан, суулт хийж байгаатай холбогдуулан өдөр болгон л тус улсын хууль цагдаагийн байгууллагаас албан шаардлага шахалт ирж байгааг дурдаж байлаа. Мөн консулын байр байрладаг тус барилгын зүгээс удаа дараа гомдол санал гаргаж сүүлдээ Консулын газрыг тус офисийн барилгаас гарахыг шаардах болсон байна.
Иймд консулын хэлтсийн зүгээс иргэдэд хандаж дараах зүйлүүдийг уриалж байна.
Үүнд :
- Соүль хотод хорио цээрийн дэглэмийг чангатгаж ямар нэгэн жагсаал цуглаан, иргэдийн бөөгнөрөл үүсгэх үйл ажиллагааг 100% хоргилсон тул суугаа улсынхаа хууль, дүрмийг аль болох даган мөрдөх.
- Солонгос улсад суугаа Монгол иргэд шуудангаар Консулын үйлчилгээг авах
Эх орондоо очих гэсэн иргэд болон эрх мэдэлгүй эгэл төрийн албан хаагч нарийн хооронд эцэс төгсгөлгүй үл ойлголцол энэ өдрүүдэд ч мөн үргэлжилсээр байгааг сурвалжлан хүргэлээ.
Солонгос улс дахь Монголчуудын нэгдсэн сайт "Olnodo.com"
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.