БНСУ-д Хорио цээрийн дэглэмийн 2-р зэргийг дахин 7 хоног сунгахын зэрэгцээ улам чангатгахаар боллоо.

БНСУ-д Хорио цээрийн дэглэмийн 2-р зэргийг дахин 7 хоног сунгахын зэрэгцээ улам чангатгахаар боллоо.

Хүн амын нягтшил өндөр нийслэл Соүль хот болон Соүль хот орчмын Кёнги аймгийн нутаг дэвсгэрт Корона вирусийн тархалт огцом өсөж газар авч байгаатай холбоотойгоор өнгөрөгч 16-ний өдрөөс эхлэн “Нийгэмд зай барих” хорио цээрийн дэглэмийг нэг шат ахиулж 2-р зэрэгт шилжүүлээд байсан билээ.

Соүль хотын “Сонбүг” дүүрэгт байрлах “Саран Чэйл” сүмийн гаралтай халдвар 8-р сарын 15-ний өдрийн жагсаал цуглаанаар дамжин нийтэд тархаж ихэлсэн бөгөөд үүнээс хойш 14 хоногийн хугацаанд халдварын тархалтыг тогтоон барьж чадахгүй бол хорио цээрийн дэглэмийг 3-р төвшинд шилжүүлэхээс өөр аргагүй гэж тус улсын “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв”-өөс мэдэгдэж байлаа.

Энэхүү 14 хоногийн хугацаа энэ долоо хоногт дуусаж байгаа тул өчигдөр буюу 28-ний өдөр “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв” болон тус улсын “Эрүүл мэндийн яам”, “Өвчний хяналт урьдчилан сэргийлэлтийн төв” гэх мэт холбогдох байгууллагуудын хамтын шийдвэрээр “Нийгэмд зай барих” хорио цээрийн 2-р төвшний дэглэмийг дахин 7 хоногоор сургахаар боллоо.

Ингэхдээ 2-р төвшний хорио цээрийн дэглэмийг илүү чангатгах шийдвэрүүдийг гаргаад байна. Учир нь өнгөрсөн 14 хонгийн хугацаанд халдварын шинэ тохиолдол төдийлөн буурахгүй байгаа бөгөөд өдөрт 260 – 440 хүн шинээр халдвар авсаар байлаа.  

Энэхүү харьцангуй чангатгасан хорио цээрийн 2-р төвшнийг иргэд хорио цээрийн 2.5-р зэрэг хэмээн нэрийдэж байгаа бөгөөд 8-р сарын 30-ний өдрийн 00 цагаас 9-р сарын 6-ний өдрийн 24:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү 2.5-р төвшний хорио цээрийн үед олон хүн цуглардаг бүхий л үзвэр үйлчилгээний газрууд 21:00 хүртэл хорогдуулсан цагаар ажиллах юм.

Үүнд бүх төрлийн цайны газар, бар ресторанууд, сургалтын төвүүд, номын сан ба уншлагын тэнхим зэрэг хамаарагдах юм. Мөн томоохон сүлжээ “Кофе шоп”-уудын үйл ажиллагаа бүрэн зогсож байгаа бөгөөд зөвхөн хүргэлтийн үйлчилгээг үзүүлж болохоор зааж өгчээ.

Мөн фитнес клуб, биллиард, боулинг, гольф тоглоомын газар зэрэг битүү орчинд явагддаг бүхий л спортын клуб газрууд хаагдаж байна.

Энэхүү шийдвэр нь залуучуудын хол хориог чангатгах зорилготой ажээ. Учир нь халдвар шинээр тархаж эхэлсэн сүүлийн 14 хоногийн хугацаанд шинээр халдвар авсан хүмүүсийн 38.5%-ийг 20-49 насны залуучууд эзэлж байна.

Халдвар авсан тохиолдолд эрсдэл өндөр байдаг өндөр настангуудыг хамгаалах үүднээс Соүль хот болон “Кёнги” аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ахмадын асрамжийн газрууд болон эмнэлгүүдэд гадны эргэлт оруулахгүй байх, Хороо дүүргүүдийн ахмадын халамжийн төвүүдийг ажиллуулахгүй байлгах шийдвэр гарчээ.

Энэ мэтээр энэхүү шийдвэрийн дагуу нийслэл Соүль хот болон “Кёнги” аймгийн нутагт орших нийт 380 мянга орчим цайны газар ресторанууд, 63 мянга орчим сургалтын төвүүд, 28 мянга орчим спорт зал фитнес клубүүдийн үйл ажиллагаа бүрэн болон хэсэгчилж хаагдах боллоо.  

 

Эх сурвалж : Naver.com 

Орчуулан эмхэтгэсэн : Д.Тодням 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д масктай холбоотой хэргүүд буурахгүй байна 2020-08-28

БНАСАУ-д хийдэг газрын тосны нийлүүлэлтээ хоёр дахин багасгажээ 2020-08-28

БНАСАУ-ын удирдагч хар салхинд нэрвэгдсэн мужид очжээ 2020-08-28

Өндөр настан халдвар авснаа сонсоод метроны буудалд үймээн тарьжээ 2020-08-28

БНСУ-д өнөөдрөөс эхлэн кофе шоп, фитнес хаагдаж сургалтын төвүүд онлайнаар хичээллэнэ 2020-08-29

БНСУ-д Хорио цээрийн дэглэмийн 2-р зэргийг дахин 7 хоног сунгахын зэрэгцээ улам чангатгахаар боллоо. 2020-08-29

Фото мэдээ: БНСУ-ыг "BAVI" хэмээх далайн хар салхи дайран өнгөрчээ 2020-08-29

Найс Монгол Карго ивээн тэтгэсэн Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын "Гэгээн совин" нэртэй шинэ клипээ олон нийтэд цацагдлаа. 2020-08-31

Сөүл хот орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын 2 шатлал дээр чангатгасан дэглэм үйлчилнэ 2020-08-31

КОРОНАВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ 2020-08-31

Сөүл хотод халдвар хамгааллын чангатгасан дэглэм хэрэгжиж эхэллээ 2020-09-01