БНАСАУ-ын удирдагч хар салхинд нэрвэгдсэн мужид очжээ

БНАСАУ-ын удирдагч хар салхинд нэрвэгдсэн мужид очжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хар салхинд нэрвэгдсэн Өмнөд Хванхэ мужид пүрэв гарагт очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцаж, байгалийн гамшгийн уршгийг арилгах чиглэл өглөө гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлэв.

Ким Жөн Ун байгалийн гамшгийн үр дагаврын талаарх мэдээлэлтэй танилцсаныхаа дараа аль болох ойрын хугацаанд учирсан уршгийг нөхөн сэргээхийг хар салхинд нэрвэгдсэн бүс нутгийн оршин суугчдад уриалсан гэж “KCNA” агентлаг мэдээлжээ. Уг мэдээнд хар салхины учруулсан хохирлын талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

БНАСАУ-ын баруун хойд нутгийн мужуудад пүрэв гаргийн өглөө хөрсний гулгалт үүсгэсэн “Бави” хар салхи нутгийн оршин суугчдад хохирол учруулж, ургацыг сүйтгэжээ. Ким Жөн Уны хэлснээр, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх “зохистой бэлтгэлийг” хангасан тул таамаглаж байснаас харьцангуй бага хэмжээний хохирол амсжээ.

Мөн БНАСАУ-ын удирдагч хохирлыг нөхөн сэргээх ажилд гар бие оролцохыг Хөдөлмөрийн намын Төв хорооны бүх хэлтэст үүрэг болгожээ. Ким Жөн Ун энэ долоо хоногийн мягмар гарагт Улс төрийн товчоог хуралдуулж, коронавирусний цар тахал болон БНАСАУ-ыг чиглэн урагшилж буй хүчтэй хар салхитай холбоотой арга хэмжээнүүдийн талаар хэлэлцсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Зөрчил илэрсэн сургууль, цэцэрлэгүүдэд мэдэгдэл хүргүүлжээ 2020-08-27

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эмнэлгийн ажилтнууд ажил хаясны хариу арга хэмжээг хатуу авна гэж мэдэгджээ. 2020-08-27

Гадаадад гацсан иргэд нь туйлдан бэтгэрч, Дотоодод хөл хорионд орсон иргэн аж ахуй нэгжүүд нь дампуурч дууслаа... 2020-08-28

БНСУ-д масктай холбоотой хэргүүд буурахгүй байна 2020-08-28

БНАСАУ-д хийдэг газрын тосны нийлүүлэлтээ хоёр дахин багасгажээ 2020-08-28

БНАСАУ-ын удирдагч хар салхинд нэрвэгдсэн мужид очжээ 2020-08-28

Өндөр настан халдвар авснаа сонсоод метроны буудалд үймээн тарьжээ 2020-08-28

БНСУ-д өнөөдрөөс эхлэн кофе шоп, фитнес хаагдаж сургалтын төвүүд онлайнаар хичээллэнэ 2020-08-29

БНСУ-д Хорио цээрийн дэглэмийн 2-р зэргийг дахин 7 хоног сунгахын зэрэгцээ улам чангатгахаар боллоо. 2020-08-29

Фото мэдээ: БНСУ-ыг "BAVI" хэмээх далайн хар салхи дайран өнгөрчээ 2020-08-29

Найс Монгол Карго ивээн тэтгэсэн Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын "Гэгээн совин" нэртэй шинэ клипээ олон нийтэд цацагдлаа. 2020-08-31