БНАСАУ-д хийдэг газрын тосны нийлүүлэлтээ хоёр дахин багасгажээ

БНАСАУ-д хийдэг газрын тосны нийлүүлэлтээ хоёр дахин багасгажээ

БНХАУ, ОХУ-аас БНАСАУ-д хийдэг газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт энэ онд хоёр дахин буурсан тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах асуудал эрхэлсэн хорооны тайланд дурджээ.

Хөрш хоёр орноос нь 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд 17 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлжээ. Өнгөрсөн оны мөн үед энэ хэмжээ 34 мянган тоннд байсан аж. Ямар учраас ийнхүү огцом буурсныг тайланд дурдаагүй хэдий ч шинжээчид үүнийг хилийн хяналт чанга байгаатай холбон тайлбарлаж байна. БНАСАУ-ын эрх баригчид “COVID-19”-н цар тахалтай холбогдуулан энэ оны эхээр хилийн хяналтаа чангатгажээ. 

2017 онд батлагдсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2397 тоот тогтоолын дагуу БНАСАУ-д жилд нийлүүүлэх газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ 500 мянга торх буюу 60-70 мянган тонн давах ёсгүй аж.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо 400 давжээ 2020-08-27

Зөрчил илэрсэн сургууль, цэцэрлэгүүдэд мэдэгдэл хүргүүлжээ 2020-08-27

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эмнэлгийн ажилтнууд ажил хаясны хариу арга хэмжээг хатуу авна гэж мэдэгджээ. 2020-08-27

Гадаадад гацсан иргэд нь туйлдан бэтгэрч, Дотоодод хөл хорионд орсон иргэн аж ахуй нэгжүүд нь дампуурч дууслаа... 2020-08-28

БНСУ-д масктай холбоотой хэргүүд буурахгүй байна 2020-08-28

БНАСАУ-д хийдэг газрын тосны нийлүүлэлтээ хоёр дахин багасгажээ 2020-08-28

БНАСАУ-ын удирдагч хар салхинд нэрвэгдсэн мужид очжээ 2020-08-28

Өндөр настан халдвар авснаа сонсоод метроны буудалд үймээн тарьжээ 2020-08-28

БНСУ-д өнөөдрөөс эхлэн кофе шоп, фитнес хаагдаж сургалтын төвүүд онлайнаар хичээллэнэ 2020-08-29

БНСУ-д Хорио цээрийн дэглэмийн 2-р зэргийг дахин 7 хоног сунгахын зэрэгцээ улам чангатгахаар боллоо. 2020-08-29

Фото мэдээ: БНСУ-ыг "BAVI" хэмээх далайн хар салхи дайран өнгөрчээ 2020-08-29