Өндөр настан халдвар авснаа сонсоод метроны буудалд үймээн тарьжээ
Өнөөдрийн цагаадаагийн мэдээлэлд /2020.08.28/ өдрийн 12 цаг 28 минут-ийн үед өндөр настан А(77) метроны 2- р шугам Ёгсам буудлын гарцны урсдаг шатан дээр “Би халдвар авсан” орилж олон нийтийг сандаргажээ. Цайны цаг байсан учир тухайн газар хүн ихтэй байсан байна.
Холбогдох байгууллагын ажилчид түргэн шуурхай ажиллаж настанг тусгаарлажээ. Тэрээр өнөөдрийн Covid19-ийн илэрсэн тохиолдлын 140 дэх өвчтөн байсан байна. Хариугаа утсаар авсан даруйдаа, сэтгэл зүйн хямралд орж “Би халдвар авсан” гэж орилжээ.
Одоогоор тухайн метроны буудлыг хаагаад байгаа бөгөөд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа юм байна. Мөн эмээгийн явсан газрыг нарийвчлан судлах ажлууд хийгдэж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.