БНСУ-д масктай холбоотой хэргүүд буурахгүй байна

БНСУ-д масктай холбоотой хэргүүд буурахгүй байна

Гёнги аймагт автобусанд маск зүүгээгүй иргэн 20-н минутын турш үймээн дэгдээсэн хэрэг гарчээ.
Өнгөрсөн 23- ны өдөр Гёнги аймгийн Сүвон хотод 50 орчим насны маск зүүгээгүй эрэгтэй автобусанд орж ирсэн бөгөөд суудлаа эзэлж сууж байгаад гэнэт зорчигч эмэгтэй рүү дайрчээ.
Автобусны жолооч болон бусад хүмүүс маск зүүх, суудалдаа суух шаардлага тавьсан боловч эсэргүүцэл үзүүлж 18 минутын турш үймээн дэгдээсний эцэст цагдаа ирж зохицуулсан байна. Тэрээр эмэгтэй рүү дайрах болсон шалтгаанаа өөрийг нь удаан ширтсэнд дургүйцсэн гэж тайлбарлажээ.

Мөн өнгөрсөн 14-нд Сөүлийн автобусанд нэг зорчигч жолооч руу дайрсан, таксины жолооч үйлчлүүлэгчдээ маскаа зөв зүүх талаар хүсэлт хэлэхэд мөн жолоочийн биед халдсан хэрэг гарчээ.Энэ мэт өнгөрсөн таван сараас хойш масктай холбоотой 96 хүний хэргийг шийдсэн бол, 223 хэрэг шалгагдаж байгаа юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ БНХАУ-тай залгаа хилийн хяналтаа чангатгажээ 2020-08-27

БНСУ-д өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо 400 давжээ 2020-08-27

Зөрчил илэрсэн сургууль, цэцэрлэгүүдэд мэдэгдэл хүргүүлжээ 2020-08-27

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эмнэлгийн ажилтнууд ажил хаясны хариу арга хэмжээг хатуу авна гэж мэдэгджээ. 2020-08-27

Гадаадад гацсан иргэд нь туйлдан бэтгэрч, Дотоодод хөл хорионд орсон иргэн аж ахуй нэгжүүд нь дампуурч дууслаа... 2020-08-28

БНСУ-д масктай холбоотой хэргүүд буурахгүй байна 2020-08-28

БНАСАУ-д хийдэг газрын тосны нийлүүлэлтээ хоёр дахин багасгажээ 2020-08-28

БНАСАУ-ын удирдагч хар салхинд нэрвэгдсэн мужид очжээ 2020-08-28

Өндөр настан халдвар авснаа сонсоод метроны буудалд үймээн тарьжээ 2020-08-28

БНСУ-д өнөөдрөөс эхлэн кофе шоп, фитнес хаагдаж сургалтын төвүүд онлайнаар хичээллэнэ 2020-08-29

БНСУ-д Хорио цээрийн дэглэмийн 2-р зэргийг дахин 7 хоног сунгахын зэрэгцээ улам чангатгахаар боллоо. 2020-08-29