БНСУ-д өнөөдрөөс эхлэн кофе шоп, фитнес хаагдаж сургалтын төвүүд онлайнаар хичээллэнэ
БНСУ-ынн Засгийн газар 28 өдөр ийнхүү мэдэгдэл гаргаж нийгэмд зай барих дэглэмийг чангатгажээ. Ерөнхийдөө нийгэмд зай барих 3-р шатлал руу шилжсэнээс өөрцгүй гэжээ. 8 сарын 30 өдрөөс эхлэн кофе шоп, фитнес хаагдаж сургалтын төвүүд онлайнаар хичээллэнэ....
Тодруулбал хоолны газар 21 цагаас хойш ажиллахгүй ба 21 цагаас үүрийн 5 цаг хүртэл хүргэлт болон авч явахаар гарна. Франчайз кофе шопд сууж үйлчлүүлэхийг хориглож take out буюу авч явахаар үйлчилгээ үзүүлнэ.
Фитнесийн газар, биллярдны газар хаагдаж, сургалтын төвүүд онлайнаар л хичээллэхийг зөвшөөрөв. Номын сан, хичээл хийдэг кафе ч мөн адил хаагдана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.