Путин, Лукашенко нар Москвад уулзахаар тохиролцжээ

Путин, Лукашенко нар Москвад уулзахаар тохиролцжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар ойрын долоо хоногт Москвад уулзахаар тохиролцсон байна. Хоёр орны удирдагчид ням гарагт утсаар ярих үеэрээ ийм тохиролцоонд хүрсэн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Кремлийн хэвлэлийн албаны мэдээлэлд тэмдэглэснээр, Путин, Лукашенко нар “Орос-Беларусийн холбоотны харилцаа болон харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэхийг дэмжиж буйгаа нотолсон байна”.

Орос, Беларусийн Ерөнхийлөгч нарын Москвад хийх уулзалтын товыг ойрын долоо хоногт тогтоно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч утсаар ярих үеэрээ мөн Лукашенкод төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Беларусийн Ерөнхийлөгч наймдугаар сарын 30-нд 66 нас хүрчээ.

Беларусийн төрийн мэдлийн "Беларусь-1" суваг мөн хоёр орны удирдагч нарын утсаар ярьсан талаар мэдээлжээ. Тус сувгаар мэдээлснээр, Ерөнхийлөгч нар Беларусийн ерөнхий байдлын талаар ярьж, тус улсад үүсээд буй нөхцөл байдлыг тусад нь хэлэлцсэн байна. Путин, Лукашенко нар зургаа дахь удаа ярилцсан нь энэ юм. Түүнээс гадна, ОХУ-ын Ерөнхийлөгч Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нартай Беларусийн байдлыг хэлэлцсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японы эрх баригч намын зарим гишүүн Сүгаг Ерөнхий сайдын халааг авахыг дэмжиж байн 2020-08-30

Бразилд халдварын улмаас нас барсан хүний тоо 120 мянга давлаа 2020-08-30

Беларусийн нийслэл Минск хотод бямба гарагт олон мянган эмэгтэй Ерөнхийлөгч Александр Лукашенког огцрохыг шаардан жагсжээ 2020-08-30

Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хууль баталсан өдөр 2020-08-30

Энэтхэгт өдөрт халдварын хамгийн олон 78761 тохиолдол бүртгэгдлээ 2020-08-31

Путин, Лукашенко нар Москвад уулзахаар тохиролцжээ 2020-08-31

Өвөр Монголд сурагч, багш хоёр амиа хорложээ 2020-08-31

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтээр Монгол, Филиппинд томуугийн 550 мянган тун вакцин нийлүүлэхээр болжээ 2020-08-31

АНУ-д болж буй эмх замбараагүй байдлыг зөвхөн хүчээр зогсоох боломжтой гэв 2020-08-31

Суга Ёшихидэ Японы шинэ ерөнхий сайдаар сонгогдох магадлал өндөр байна 2020-08-31

"Манчестер Сити" Мессид таван жилийн хугацаатай 500 сая еврогийн гэрээ санал болгожээ 2020-08-31