Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хууль баталсан өдөр

Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хууль баталсан өдөр

Жил бүрийн наймдугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улс нь  Үндсэн хуулиа баталсан өдрөө тэмдэглэдэг. Харин энэ жил 25 жилийнхээ ойг тэмдэглэж байна. 1995 оны наймдугаар сард тус улсад бүх нийтийн санал асуулга явагдаж одоогийн байдлаар хамгийн сүүлчийн удаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан түүхтэй.

Үндсэн хууль гэдэг аливаа тусгаар улс орны эрх зүйн үндэс суурь нь болсон баримт бичиг. Тусгаар тогтнол, ард иргэдийн эрх чөлөө, үүрэг хариуцлага гээд улс орны хувь заяатай холбоотой бүх л асуудлыг шийдэхдээ уг баримт бичигт тусгагдсан зүйл, заалтуудыг баримталдаг. Тиймээс дэлхийн улс орон бүр Үндсэн хуулиа баталсан өдрийг тэмдэглэдэг уламжлалттай болсон.

Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа хойш амьдралыг нь зохицуулж байдаг бичиг баримттай болсон. Түүнийгээ янз бүрээр нэрлэсээр ирсэн түүхтэй. Үндсэн хууль нь аль зэрэг чухал баримт бичиг болохыг цаг хугацаа харуулсаар ирсэн бөгөөд АНУ-ын иргэн болоход “Та АНУ-ын Үндсэн хуульд итгэж байна уу?” гэсэн асуулт тавьдаг нь учиртай юм.

Ингээд Бүгд Найрамдах Казахстан Улсад  Үндсэн хуулийн өдрөө тэмдэглэж байгаатай холбогдуулан түүхийг эргэн харъя. Хуучин Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа 1991 онд Казахстанд тусгаар улс болсон хэдий ч Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байх үеийн Үндсэн хуулийн үндэс сууриа болгосон байдаг. Өнөөдрийг хүртэл тус улс нь Үндсэн хуульдаа таван удаа өөрчлөлт оруулсан байна.

-1926 онд Казахын Автономт Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль

-1937 онд Казахын Зөвлөлт Социалист Бүгд Найдамдах Улсын Үндсэн хууль

-1978 онд Казахын Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль

Харин тусгаар тогтнолоо зарласан Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны Үндсэн хуулийг 1993 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Улсын Дээд Зөвлөл баталж байжээ.

Ийнхүү Үндсэн хуулийг баталсан, өөрчлөлт оруулсан онуудыг ажиглаваас бүгд Казахстаны түүхэн чухал үеүүдэд уг эрх зүйн үндэс суурь болсон бичиг баримтдаа нөхцөл байдлыг харгалан үзсэний үндсэн дээр өөрчлөлт оруулсан байдаг. Судлаачдын үзээж байгаагаар эрдэмтэн, судлаачид, хуульчид гээд олон хүний олон жилийн их хөдөлмөр тус улсын Үндсэн хуульд шингэсэн  бөгөөд  энэ ажлыг эхлүүлсэн мөчөөс  Казахстаны анхны Ерөнхийлөч Нурсултан Назарбаев өөрийн биеэр оролцсон. Тэрээр Туркийн Анталид 10 хоног амрахаар очихдоо Үндсэн хуулийн төсөл дээр ажилласан байдаг. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Канат Саудабаев Н.Назарбаев Үндсэн хуулийн төсөл дээр хэрхэн хөдөлмөрлөж, хууль дүрэмтэй холбоотой маш олон ном хэвлэлийг уншиж тэмдэглэгээ хийж ихэд нямбай ажилласан байсныг хараад биширсэн тухайгаа хожим нь нэгэн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг.

 Ийнхүү хэдэн мянган казахуудыг нэгтгэж нэг баг болгон энэ төслийг боловсруулах ажлын гол санаачлагч нь болсон.  Үндсэн хуулийн төслийг боловсруулахдаа Н.Назарбаев дэлхийн 20 гаруй орны хуулийг уншиж судалсан гэдэг. Харин Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхэд  3 сая казах хүн оролцсон байдаг. 

1995 оны зургадугаар сарын 30-нд Казахстаны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг бүх ард түмнээр хэлэлцүүлж үүнд  8 сая 91 мянга гаруй иргэн оролцож 30 мянган санал хүсэлт хүлээж авсны үндсэн дээр 55 заалтад 1100 нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ Үндсэн хуулийг гол санаа агуулга хөндөгдөөгүй. Ингээд санал хураалтаар 7 сая 212 мянга гаруй иргэн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэхүү баримт бичгийн үндсэн дээр Казахстаны хэтийн хөгжлийг тодорхойлсон “Казахстан – 2030”, “Казахстан – 2050” зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулсан юм.

 

Тэгэхлээр Казахстаны Үндсэн хууль батлагдсан тэмдэглэлт өдөртэй холбогдуулан зарим нэгэн баримтуудыг дурдмаар байна. Одоогоос хэдэн жилийн өмнө Астана хотын оюутнууд энэ өдрийг тохиолдуулан хамгийн том пиццаг хийжээ. Энэ пиццанаас амссан хүн бүр Үндсэн хуулийн нэгэн заалттай нэгд нэгэнгүй танилцах ёстой байсан гэдэг. Энэ  нь Казахстанд хийсэн хамгийн том пицца хэмээн албан ёсоор бүртгэгдсэн байна.

1995 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Үндсэн хуулийн зөвлөл байгуулагдсан бөгөөд тус байгууллагын хамгийн гол зорилго нь улс оронд Үндсэн хуулийг мөрдөн сахиулах явдал байв. Бие даасан уг байгууллага нь  олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Европын Зөвллөтийн Венецийн комисс, Үндсэн хуулийн шударга ёсны олон улсын чуулган, Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэг зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг.

Казахстаны үндсэний бодлого, эрх зүйн цөм, газар нутгийн бүрэн бүтэн халдашгүй байдал тусгаар улсын баталгаа  болсон Үндсэн хууль нь ямар хэмжээний баримт бичиг болохоо өнгөрсөн он жилүүдэд батлан харуулсан.  Үндсэн хууль батлагдсанаас хойш он жилүүдэд үндэсний эв нэгдэл улам батжиж, Казахстан улам бүр хөгжиж, хүн бүрийн хуулийн өмнө тэгш эрхтэй гэдгийг улам баталгаажуулж өгсөн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Neuralink” компани мэдрэлийн гаралтай өвчнүүдийг эмчлэхээр зорьж байна 2020-08-29

Берлинд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал болжээ 2020-08-30

Японы эрх баригч намын зарим гишүүн Сүгаг Ерөнхий сайдын халааг авахыг дэмжиж байн 2020-08-30

Бразилд халдварын улмаас нас барсан хүний тоо 120 мянга давлаа 2020-08-30

Беларусийн нийслэл Минск хотод бямба гарагт олон мянган эмэгтэй Ерөнхийлөгч Александр Лукашенког огцрохыг шаардан жагсжээ 2020-08-30

Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хууль баталсан өдөр 2020-08-30

Энэтхэгт өдөрт халдварын хамгийн олон 78761 тохиолдол бүртгэгдлээ 2020-08-31

Путин, Лукашенко нар Москвад уулзахаар тохиролцжээ 2020-08-31

Өвөр Монголд сурагч, багш хоёр амиа хорложээ 2020-08-31

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтээр Монгол, Филиппинд томуугийн 550 мянган тун вакцин нийлүүлэхээр болжээ 2020-08-31

АНУ-д болж буй эмх замбараагүй байдлыг зөвхөн хүчээр зогсоох боломжтой гэв 2020-08-31