АНУ-д коронавирусний вакцинд хамрагдсан 21 хүнд цочмог харшлын урвал илэрсэн болохыг мэдээллээ.

АНУ-д коронавирусний вакцинд хамрагдсан 21 хүнд цочмог харшлын урвал илэрсэн болохыг мэдээллээ.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв коронавирусний вакцинд хамрагдсан 1,9 сая хүнээс 21 хүнд цочмог харшлын урвал илэрсэн болохыг мэдээлжээ. Энэ нь 100мянган хүн тутамд нэгд нь цочмог харшил илэрч байгаа тохиолдол юм байна.  АНУ өнгөрсөн сарын 23-нд вакцинжуулалт эхлүүлснээс хойш Пфайзер Бионтехийн вакцинаар 1,9 сая хүн дархлаажуулсан байна. Вакцинд цочмог хариу урвал үзүүлсэн 21 хүний 17-д нь өмнө нь ямар нэгэн харшлын шинж тэмдэг илэрч байсан байна. цочмог харшил илэрсэн 21 хүний 90 хувь нь эмэгтэй, дундаж нас нь 40 байсан бөгөөд харшил илэрсэн 21 хүний 70 хувьд нь 15минутын дотор харшлын шинж илэрсэн байна.

Тэдгээр 21 хүний 20 нь одоо бүрэн эдгэрч, харшлын ямар нэг шинж тэмдэг дахин илрээгүй байна. Тус байгууллага аливаа вакцинд харшилтай бол вакцин хийлгэхгүй байхыг ард иргэддээ уриалж байгаа юм байна. Гэхдээ вакцинаас үүдэлтэй цочмог харшил нь тогтмол илэрдэггүй, бүрэн эмчлэгддэг учраас тэгж их санаа зовж, цочирдож хүлээж авах асуудал биш. Вакцинд итгэх олон нийтийн итгэлийг хадгалахын тулд цаашид коронавирусний вакцины харшлын шалтгааныг маш сайн судалж, мэдээллийг аль болох ил тод байлгах нь чухал гэж АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтэнд мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Вашингтон хотод болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр дөрвөн хүн амиа алдсан 2021-01-07

Биткоины ханш 40 мянган ам.долларт хүрч өсжээ 2021-01-08

Японы нийслэлийн бүсэд онц байдал тогтоолоо 2021-01-08

Европын 22 оронд коронавирусний шинэ хувилбар илэрсэн 2021-01-08

Израилд өнөөдрийн байдлаар 471 мянга гаруй хүн халдвар авч, 3552 хүн нас барсан 2021-01-08

АНУ-д коронавирусний вакцинд хамрагдсан 21 хүнд цочмог харшлын урвал илэрсэн болохыг мэдээллээ. 2021-01-08

Вашингтонд тогтоосон хөл хориог 15 хоногоор сунгалаа 2021-01-08

“Tesla” компанийн хувьцаа 4.8 хувиар өссөн нь түүнийг дэлхийн хамгийн баян хүн болгов 2021-01-08

Сингапурын Ерөнхий сайд коронавирусний вакцин хийлгэжээ 2021-01-08

“Twitter” АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг бүрмөсөн устгах шийдвэр гаргажээ.  2021-01-09

Япон улс гаднаас ирж байгаа иргэдээс коронавирусний түргэвчилсэн шинжилгээ авна. 2021-01-10