Япон улс гаднаас ирж байгаа иргэдээс коронавирусний түргэвчилсэн шинжилгээ авна.
Япон улс гадны бүх улс орны иргэдийг хил нэвтрүүлэхдээ 72 цагийн дотор өгсөн коронавирусний шинжилгээ нь сөрөг гарсан байх шаардлага тавих гэж байна. Энэ журам ирэх 7 хоногийн лхагва гарагаас хэрэгжиж эхлэх юм байна. Нийслэл Токио болон түүний эргэн тойрны гурван мужид тогтоосон онц байдлын дэглэм цуцлагдах хүртэл уг журмыг мөрдөгдөж магадгүй юм байна. Мөн Япон улсын нисэх онгоцны буудалд гаднаас ирж байгаа иргэдээс коронавирусний түргэвчилсэн шинжилгээ авна.
Мөн Японд ирээд өгсөн шинжилгээний хариу нь гараагүй иргэдийг тусгаарлах байранд оруулж, гурав дахь хоногт нь шинжилгээ авах юм байна. Түүнчлэн халдваргүй нь шинжилгээгээр нотлогдсон ч гаднаас ирж байгаа бүх хүнийг явсан газрыг нь бүртгэх тусгай программыг гар утсандаа татаж авах, байрлаж байгаа газрынхаа мэдээллийг хадгалах.
Гадны иргэд Японд ирснийхээ дараа 14 хоног гэртээ эсвэл өөр газарт 14 хоног заавал өөрийгөө тусгаарлах шаардлага тавих юм байна. Японы хөл хорионы хуулийн цоорхойг ашиглан гаднаас ирж байгаа зарим иргэд өөрийгөө тусгаарлах журмыг дагаж мөрдөхгүй байгаа юм байна. Иймд Японы засгийн газар хөл хорионы хуулиа шинэчлэхээр ярилцаж байна. хэрвээ хуулинд өөрчлөлт оруулбал тусгаарлагдахаас татгалзсан хүнд цагдан хорих, торгууль тавих гэх мэт хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.