ОХУ-д коронавирусний шинэ хувилбар бүртгэгджээ.

ОХУ-д коронавирусний шинэ хувилбар бүртгэгджээ.

Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбар ОХУ-д бүртгэгдсэн тухай Роспотребнадзор буюу тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Анна Попова мэдээлжээ.

Вирусний шинэ хувилбар Их Британиас буцаж ирсэн оросуудад хийсэн шинжилгээгээр нэг хүнд илэрсэн байна. Шинэ хувилбар илэрсэн хүний биеийн байдал сайн байгаа бөгөөд одоо халдваргүй болсон гэж Попова мэдэгджээ. Түүний хэлснээр, шинэ хувилбараар халдварласан тохиолдол ОХУ-д өнгөрсөн оны сүүлчээр бүртгэгдсэн байна.

“SARS-CoV-2” вирусний шинэ хувилбарыг Их Британид 12 дугаар сарын дундуур илрүүлсэн билээ. Бусад хувилбараасаа илүү хурдан халдварладаг болохыг мэргэжилтнүүд тогтоогоод байгаа боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо байхгүй байгаа юм.

Цар тахал дэгдсэнээс ОХУ-д коронавирусний халдварын 3 401 954 тохиолдол илэрч, 2 778 889 хүн эдгэрсэн бол 61 837 өвчтөн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сингапурын Ерөнхий сайд коронавирусний вакцин хийлгэжээ 2021-01-08

“Twitter” АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг бүрмөсөн устгах шийдвэр гаргажээ.  2021-01-09

Япон улс гаднаас ирж байгаа иргэдээс коронавирусний түргэвчилсэн шинжилгээ авна. 2021-01-10

БНХАУ-д нийт 9 сая гаруй хүн коронавирусний вакцин хийлгээд байна 2021-01-10

Хоккайдо аралд өнгөрсөн долоо хоногоос их хэмжээний цас үргэлжлэн орсоор байна 2021-01-10

ОХУ-д коронавирусний шинэ хувилбар бүртгэгджээ. 2021-01-11

Японд kоронавирусний шинэ төрлийн хувилбар нисэх буудлын тусгаарлалтад анх удаа илэрлээ 2021-01-11

Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд үндэсний үзэлтэн Садыр Жапаров яллаа 2021-01-11

Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын “Нур Отан” нам тэргүүлж байна. 2021-01-11

Ж.Байден коронавирусний вакцины хоёр дахь тунг хэвлэлийн ажилтнуудын дэргэд хийлгэлээ 2021-01-12

Токио хотод даваа гарагт халдварын 1219 тохиолдол шинээр илэрсэн 2021-01-12