Японд kоронавирусний шинэ төрлийн хувилбар нисэх буудлын тусгаарлалтад анх удаа илэрлээ

Японд kоронавирусний шинэ төрлийн хувилбар нисэх буудлын тусгаарлалтад анх удаа илэрлээ

Японы Эрүүл мэндийн яам “Ханэда” нисэх буудалд энэ сарын эхээр ирсэн дөрвөн хүнээс Их Британи, Өмнөд Африкт илэрснээс өөр коронавирусний хувилбар илэрсэн талаар мэдээллээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, шинэ хувилбар өсвөр насныхаас 40 гаруй насны хүмүүст илэрсэн бөгөөд тэд бүгд Бразилын Амазонас мужаас иржээ.

Тэднийг коронавирусээр халдварласныг энэ сарын 2-нд нисэх буудалд оношилжээ.Улмаар Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн сорьцуудыг нь шинжлэхэд шинэ хувилбар болох нь тогтоогдсон байна. Коронавирусний энэ төрлийн хувилбар Японы нисэх буудлын тусгаарлалтад анх удаа илэрсэн нь энэ юм.

"Уг хувилбар илүү халдвартай юм уу илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо одоогоор байхгүй байна" гэж "Kyodo" агентлаг Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнг иш татан мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Twitter” АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг бүрмөсөн устгах шийдвэр гаргажээ.  2021-01-09

Япон улс гаднаас ирж байгаа иргэдээс коронавирусний түргэвчилсэн шинжилгээ авна. 2021-01-10

БНХАУ-д нийт 9 сая гаруй хүн коронавирусний вакцин хийлгээд байна 2021-01-10

Хоккайдо аралд өнгөрсөн долоо хоногоос их хэмжээний цас үргэлжлэн орсоор байна 2021-01-10

ОХУ-д коронавирусний шинэ хувилбар бүртгэгджээ. 2021-01-11

Японд kоронавирусний шинэ төрлийн хувилбар нисэх буудлын тусгаарлалтад анх удаа илэрлээ 2021-01-11

Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд үндэсний үзэлтэн Садыр Жапаров яллаа 2021-01-11

Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын “Нур Отан” нам тэргүүлж байна. 2021-01-11

Ж.Байден коронавирусний вакцины хоёр дахь тунг хэвлэлийн ажилтнуудын дэргэд хийлгэлээ 2021-01-12

Токио хотод даваа гарагт халдварын 1219 тохиолдол шинээр илэрсэн 2021-01-12

Хятадад коронавирусний халдвараар өвчилсөн тохиолдол хоногт 55 бүртгэгджээ. 2021-01-12