БНХАУ-д нийт 9 сая гаруй хүн коронавирусний вакцин хийлгээд байна

БНХАУ-д нийт 9 сая гаруй хүн коронавирусний вакцин хийлгээд байна

БНХАУ-д нийт 9 сая гаруй хүн коронавирусний вакцин хийлгээд байна.

Энэ тухай БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны албан ёсны төлөөлөгч Зэн Исинь мэдэгджээ.

“12 дугаар сарын 15-наас хойш орон даяар чухал бүлгийн нийт 7.5 сая хүн вакцин хийлгэжээ. Үүн дээр өндөр эрсдэлийн бүлгийн 1.6 орчим хүнийг нэмбэл вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 9 сая гаруйд хүрч байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.

Цаашлаад иргэдэд вакциныг ямар ч үнэ төлбөргүйгээр хийнэ гэдгийг Зэн Исинь онцолжээ.

Хятадын эрх баригчид яаралтай хэрэглэх зорилгоор “Sinopharm”, “Sinovac” компаниудын вакцинуудад зөвшөөрөл олгожээ. Түүнчлэн Зэвсэгт хүчинд зориулж “CanSino” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Вакцинжуулалтад эхний ээлжинд эмнэлгийн болон гаалийн ажилтнууд, ачаа тээврийн ажилтнууд, ажлын болон сургалтын зорилгоор гадаад орныг зорих хүмүүсийг хамруулж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Вашингтонд тогтоосон хөл хориог 15 хоногоор сунгалаа 2021-01-08

“Tesla” компанийн хувьцаа 4.8 хувиар өссөн нь түүнийг дэлхийн хамгийн баян хүн болгов 2021-01-08

Сингапурын Ерөнхий сайд коронавирусний вакцин хийлгэжээ 2021-01-08

“Twitter” АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг бүрмөсөн устгах шийдвэр гаргажээ.  2021-01-09

Япон улс гаднаас ирж байгаа иргэдээс коронавирусний түргэвчилсэн шинжилгээ авна. 2021-01-10

БНХАУ-д нийт 9 сая гаруй хүн коронавирусний вакцин хийлгээд байна 2021-01-10

Хоккайдо аралд өнгөрсөн долоо хоногоос их хэмжээний цас үргэлжлэн орсоор байна 2021-01-10

ОХУ-д коронавирусний шинэ хувилбар бүртгэгджээ. 2021-01-11

Японд kоронавирусний шинэ төрлийн хувилбар нисэх буудлын тусгаарлалтад анх удаа илэрлээ 2021-01-11

Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд үндэсний үзэлтэн Садыр Жапаров яллаа 2021-01-11

Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын “Нур Отан” нам тэргүүлж байна. 2021-01-11