Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд үндэсний үзэлтэн Садыр Жапаров яллаа
Киргизийн ард иргэд ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг сонголоо гэж тус улсын Сонгуулийн төв комиссын дарга Нуржан Шайлдабекова мэдээлжээ.
Урьдчилсан дүнгээр киргизчүүдийн 80 гаруй хувь нь парламентын засаглалаас ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг илүүд үзсэн байна.
Киргизэд нэгдүгээр сарын 10-нд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болсон юм. Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна тус улсын төрийн засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай бүх нийтийн санал асуулгыг явуулсан байна. Киргизийн өмнөх Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков 2020 оны 10 дугаар сард болсон эсэргүүцлийн томоохон жагсаалаас болж огцорсон билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд 17 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Садыр Жапаров санал хуудсын 98 хувийг тоолсон байдлаар 79 хувийн саналаар ялж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.