Бразилд халдвар авсан хүний тоо 9,058,687-д хүрчээ.

Бразилд халдвар авсан хүний тоо 9,058,687-д хүрчээ.

Бразилд коронавирусний халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 61,811-ээр нэмэгдэж, 9,058,687-д хүрчээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Бразилд халдварын улмаас нас барсан хүний тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 1386-аар нэмэгдэж, 221 547-д хүрчээ. Халдвар авсан хүмүүсийн 87 хувь нь буюу 7,923,794 нь эдгэрч, 913,346 хүн эмчийн хяналтанд байна. Зуун мянган хүн тутмын 4,311 нь халдвар авч байгаа бол 105 нь өвчний хүндрэлийн улмаас нас барж байна.

Өнгөрсөн долоо хоногт Бразилд 361,195 коронавирусээр халдварлажээ. Түүнчлэн халдварын улмаас нас барсан 7,149 тохиолдол бүртгэгдсэн нь 7 дугаар сарын эхний хагасаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Өнгөрсөн оны 2 дугаар сарын 26-нд халдварын хамгийн анхны тохиолдол илэрсэн Бразил улс халдварын тохиолдлын тоогоор АНУ, Энэтхэгийн араас гуравдугаарт жагсаж байна. Харин нас барсан тохиолдлын тоогоор АНУ-ын араас буюу хоёрдугаарт бичигджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.