일본에서 실업률이 증가했습니다

일본에서 실업률이 증가했습니다

Японд ажилгүйдлийн түвшин өнгөрсөн онд дунджаар 2.8 хувьд хүрсэн нь 2019 оныхтой харьцуулахад 0.5 хувиар илүү үзүүлэлт юм.

Энэ тухай Японы Засаг захиргааны хэрэг, харилцаа холбоо хариуцсан яам мэдээлэв.

Японд коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийн улмаас ажилгүйдлийн түвшин жилийн туршид хэлбэрэлтгүй өсөж, өнгөрсөн аравдугаар сард 3.1 хувьд хүрсэн юм. Сүүлийн саруудад энэ үзүүлэлт хэд хэдэн удаа буурчээ. Гэсэн ч оны эцсээр Японд ажилгүйдлийн түвшний өсөлт бүртгэгдсэн нь сүүлийн 11 жилд бүртгэгдсэн анхны тохиолдол болсон байна. Хамгийн сүүлд 2019 онд эдийн засгийн хямралын улмаас ажилгүйдлийн түвшин 5.5 хувьд хүрч байсан хэдий ч улмаар жил бүр буурчээ.

“Коронавирусний халдварт өвчин томоохон нөлөө үзүүлсэн хэвээр байна. Засгийн газар нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” хэмээн Японы Засаг захиргааны хэрэг, харилцаа холбоо хариуцсан сайд Рёта Такэда мэдэгдсэн байна. 

Японд цар тахлын нөхцөл байдал өнгөрсөн 11 дүгээр сараас улам дордож, 12 дугаар сард өдөрт халдвар авсан болон нас барсан хамгийн олон тохиолдлууд тогтмол бүртгэгдэх болжээ. Одоогоор тус улсад халдвар авсан хүний тоо 380 мянга давж, халдварын улмаас 5.5 мянга гаруй хүн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.