Казахстан 2031 гэхэд латин үсэгт шилжинэ
Казахстан улс 2023-2031 оны хооронд латин үсэгт шилжихээр төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхий сайд Аскара Маминагийн хэвлэлийн алба мэдээлжээ.
“Цагаан толгойн сайжруулсан хувилбар нь казах хэлний хөгжилд шинэ түлхэц болж, орчин үеийн чиг хандлагын дагуу шинэчлэхэд хувь нэмэр оруулна. Ирэх жилүүдэд латин бичигт аажмаар шилжих томоохон бэлтгэл ажлыг хийх шаардлагатай байна” гэж Казахстаны Ерөнхий сайд мэдэгдсэн байна.
Латин үсэгт шилжих ажлыг 2023-2031 оны хооронд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Казахстаны Засгийн газрын тэргүүн латин үсэгт суурилсан казах хэлний сайжруулсан цагаан толгойн асуудлаар хүн амын дунд өргөн мэдээлэл өгч, тайлбар сурталчилгааны ажил хийхийг холбогдох газруудад үүрэг болгосон байна.
Казах цагаан толгойг латин үсэгт шилжүүлэх ажлыг Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачилгаар 2017 онд эхлүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.