Австралийн баруун эрэгт томоохон түймэр гарчээ
Австралийн баруун эрэгт 6 мянга гаруй талбайг хамарсан ой хээрийн томоохон түймэр гарсан тухай “WA Today” сонин мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, ой хээрийн түймэр орон сууцны хорооллууд руу ойртож, Баруун Австрали мужийн засаг захиргааны төв Перт хотоос зүүн хойд зүгт 40 км зайтай газар орших Сван хотын орон сууцны 30 орчим барилга түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас 400 орчим хүн гэр орноо орхиж, Баруун Австрали мужийн нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлажээ.
Бүс нутгийн түймэртэй тэмцэх албанаас мэдээлснээр, өнгөрсөн шөнө түймрийн талбай мэдэгдэхүйц нэмэгдэж, хүрээ нь 60 км болжээ. Түймрийг унтраахад 300 гаруй гал сөнөөгчид дайчлагдсан байна. Түүнчлэн зэрлэг ан амьтан, биологийн олон янз байдлыг хамгаалах байгууллагын сайн дурын ажилтнууд, байгаль хамгаалагчид оролцож байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.