БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 370-аар нэмэгдэж нийт 80131-д хүрэв.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 02 дугаар сарын 05-ны 00.00 цагийн байдлаар 370-аар нэмэгдэж нийт 80131-д хүрэв. Шинээр илэрсэн 370 тохиолдлын 19 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 70117 (+413) иргэн эдгэрсэн бол 1459 (+11) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 5,847,178 (+44083) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 5,659,590 (+56794) иргэний хариу сөрөг гарч 107,457 (-13081) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,555 (-54) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.