Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ санаачилсан “COVAX” хөтөлбөр БНАСАУ-д “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн “COVID-19”-ийн вакцинаас 1.992 сая тунг нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
“COVAX”-ийн вакцин түгээх урьдчилсан тайланд дурдсанаар, “AstraZeneca-Oxford”-ын 336 сая тун, “Pfizer-BioNTech”-ийн 1.2 сая тун вакциныг нэн шаардлагатай орнуудад түгээх төлөвлөгөөний хүрээнд БНАСАУ-д вакцин нийлүүлэх ажээ.
Эпидемийн бэлэн байдлын инновацын эвсэл, “Гави” холбоо, ДЭМБ нь “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилгоор “COVAX” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа юм.
БНАСАУ улс орондоо “COVID-19” халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байгаад шинжээчид эргэлзэж байгаа боловч тус улсад халдварын ноцтой давлагаа дэгдээгүй төлөвтэй байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.