Корона вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх болон ажиллах хүчний хомсдлыг арилгах зорилгоор бичиг баримтгүй буюу хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэдийг хууль ёсны дагуу оршин суух боломжоор хангах талаар ярилцахыг Солонгосын цагаачлалын албаны байгуулгууд уриалжээ.Цагаач ажилчдын хөдөлгөөний зөвлөл, Солонгосын цагаачдын эрүүл мэндийн нийгэмлэг, Цагаач эмэгтэйчүүдийн хүний эрхийн төв зэрэг 17 байгууллага энэ сарын 4-ний өдөр мэдэгдэл гаргаж, “Ковид 19-ийн улмаас агаарын нислэгүүд цуцлагдаж, улмаар нутаг буцаж чадахгүй иргэд визээ сунгаж чадахгүй зэргээс шалтгаалж харлах буюу хууль бусаар оршин суух тохиолдолууд улам ихэссээр байна. Тиймээс энэ тал дээр хууль ёсны шийдвэр гаргаж асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна” гэжээ.
Монгол иргэдийн анхааралд
Өнгөрсөн онд өршөөлийн хууль зарлаж, өөрийн хүслээр нутаг буцан, дахин орж ирэх боломж олгосон бодлого хэрэгжүүлсэн ч үр дүн нь мэдэгдэхгүй байгаа тул хууль ёсны визтэй болгох нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа ажээ. Мөн “Жил гаруй үргэлжилсэн Ковид 19-ын улмаас газар тариалан, загасны ан агнуур зэрэг аж үйлдвэрүүд ажиллах хүчний хомсдолд орох нь элбэгшиж байгаа бөгөөд үүнтэй уялдуулан хууль бусаар оршин сууж буй иргэдийн визний асуудлыг шийдэж, хууль ёсоор ажиллаж амьдрах боломжийг олгох талаар хууль зүйн яам шийдвэр гаргах шаардлагатай байна” хэмээн мэдэгдлээ.Солонгос улсад өнгөрсөн 6 сарын үзүүлэлтээр хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийн тоо хамгийн өндөр буюу 398518 байсан бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 8.7% өссөн байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.