БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвасан өдрийг улсынхаа хуанлид тэмдэглэлт өдөр болгон оруулсан

БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвасан өдрийг улсынхаа хуанлид тэмдэглэлт өдөр болгон оруулсан

БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвасан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг улсынхаа хуанлид тэмдэглэлт өдөр болгон оруулсан талаарх мэдээлэл “Kyodo” агентлагт лхагва гарагт иржээ.

“БНАСАУ цөмийн зэвсгээс ангижрах, хориг арга хэмжээг сулруулах тухай АНУ-тай өрнүүлж буй хэлэлцээ урагшлах төлөвгүй байгаатай холбоотойгоор цөмийн болон пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж буйг энэхүү үйл явдал харуулж байж болох юм” гэж бүс нутгийн шинжээчид үзэж байна.

БНАСАУ 2017 оны 11 дүгээр сарын 29-нд цөмийн цэнэгт хошуу нь АНУ-ын хаана ч тусах хүчин чадалтай “хамгийн хүчирхэг” тив алгасагч баллистик пуужингаа харвасан гэж мэдээлсэн юм. Уг явдлын дараа удирдагч Ким Жөн Ун “улсын цөмийн хүчин”-ийг бүрэн байгуулснаа зарлажээ.

Мөн Ким Жөн Ун энэ оны нэгдүгээр сард болсон Солонгосын Хөдөлмөрийн намын хуралдааны үеэр “улсынхаа батлан хамгаалах чадавхийг улам дээшлүүлэх замаар” үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Энэхүү хуралдааныг сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа зохион байгуулсан нь энэ юм.

БНАСАУ-ын удирдагч мөн “Хвасон-15” тив алгасагч баллистик пуужинг харвасан нь БНАСАУ “улсын цөмийн хүчнийг байгуулах түүхэн үйл хэргээ бүтээснийг дэлхий дахинд бахархалтайгаар зарлах боломжийг олгосон” гэдгийг хуралдааны үеэр онцолжээ.

БНАСАУ 2019 оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотод анх дэгдсэн коронавирусний халдварыг улс орондоо тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд өнгөрсөн оны эхнээс БНХАУ, ОХУ-аас ирэх, очих хөдөлгөөний зогсоогоод байгаа юм.  

Ташрамд дурдахад, хуанлиг БНАСАУ-ын компанид бүтээсэн боловч БНХАУ-д хэвлэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “COVID-19”-ийн хувилбараар дотоодод халдварласан таван тохиолдол илэрчээ 2021-02-03

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 451-ээр нэмэгдэж нийт 79762-д хүрэв. 2021-02-04

Кёнги мужийн гамшгийн тусламж авах талаар мэдээлэл 2021-02-04

Гёнги аймгийн иргэдэд 100,000 мянган вон олгохоор болжээ 2021-02-04

Солонгос улсад хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг ганц бие гэрлэлтийн цагаач эцэг, эхэд оршин суух статус олгохоор болжээ. 2021-02-04

БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвасан өдрийг улсынхаа хуанлид тэмдэглэлт өдөр болгон оруулсан 2021-02-04

БНСУ-ын воллейболын холбоо Ц.Орхон, Саруул нарыг өөрийн улсын иргэншил авахыг хүсчээ 2021-02-04

“COVAX” БНАСАУ-д хоёр сая орчим тун вакцин нийлүүлнэ 2021-02-04

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 370-аар нэмэгдэж нийт 80131-д хүрэв. 2021-02-05

Солонгос улсад хууль бус гадаад иргэдийн тоо хамгийн өндөр буюу 398518 хүрсэн байна. 2021-02-05

Солонгос улсад амьдарч буй гадаад иргэд корона вирусны эсрэг вакцинд үнэгүй хамруулахаар болсон 2021-02-05