Солонгос улсад амьдарч буй гадаад иргэд корона вирусны эсрэг вакцинд үнэгүй хамруулахаар болсон

Солонгос улсад амьдарч буй гадаад иргэд корона вирусны эсрэг вакцинд үнэгүй хамруулахаар болсон

2 сарын 1-ны өдөр Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс Солонгос улсад амьдарч буй гадаад иргэд буюу урт хугацааны визний ангилалтай, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гадаад иргэдийг Корона вирусны эсрэг вакцинд үнэгүй хамруулахаар болсон тухай мэдэгдлээ.Гадаад иргэдийн вакцинд хамрагдах дарааллын хувьд Солонгос улсын иргэдтэй ижил байх бөгөөд эрүүл мэндийн салбар, онцгой албанд ажиллаж буй иргэдийг хамгийн эхэнд хамруулж, түүний дараа өвчтөн болон өндөр настангуудыг хамруулах юм байна.

Монгол иргэдийн анхаааралд

Аялал жуулчлалын визтэй болон богино хугацааны визтэй иргэдийн хувьд ” Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаална” гэсэн зайлшгүй шаардлагын дагуу нөхцөл байдлыг дүгнэн хэлэлцэж, вакцинд хэрхэн хамрагдах тухай бодлого боловсруулах гэнэ. Одоогийн байдлаар энэ тал дээр судалгаа хийж байгаа бөгөөд нарийн шийдвэрт хүрээгүй байгаа аж.Хөдөлмөрийн яамны харьяа хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гэрээний 20.000 гаруй гадаад ажилчид байгаа бөгөөд тэдний хувьд эрүүл мэндийн даатгалд албан ёсоор хамрагдсан байдаг тул үнэгүй вакцинд хамрагдах боломжтой юм.Солонгос хүнтэй гэр бүл болсон тохиолдолд ч мөн адил үнэгүй вакцинд асуудалгүй хамрагдах гэнэ.Үүнээс гадна өөрийн улс орондоо вакцинд хамрагдсан тохиолдолд, одоогийн нөхцөл байдалтай ижил Солонгос улсад нэвтрэхдээ заавал 2 долоо хоногийн тусгаарлалтанд байх шаардлагатай гэнэ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвасан өдрийг улсынхаа хуанлид тэмдэглэлт өдөр болгон оруулсан 2021-02-04

БНСУ-ын воллейболын холбоо Ц.Орхон, Саруул нарыг өөрийн улсын иргэншил авахыг хүсчээ 2021-02-04

“COVAX” БНАСАУ-д хоёр сая орчим тун вакцин нийлүүлнэ 2021-02-04

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 370-аар нэмэгдэж нийт 80131-д хүрэв. 2021-02-05

Солонгос улсад хууль бус гадаад иргэдийн тоо хамгийн өндөр буюу 398518 хүрсэн байна. 2021-02-05

Солонгос улсад амьдарч буй гадаад иргэд корона вирусны эсрэг вакцинд үнэгүй хамруулахаар болсон 2021-02-05

БНСУ-ын их хурал түүхэндээ анх удаа шүүгчийг ажлаас нь огцруулахаар боллоо.  2021-02-05

Эх орондоо нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн тухай мэдээлэл 2021-02-05

Монгол Улс 2020 оны 09 сард “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдсэв. 2021-02-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 393-аар нэмэгдэж нийт 80524-д хүрэв. 2021-02-06

БНСУ-с нийт 4,932 иргэн эх орондоо буцахаар өргөдөл гаргасан 2021-02-07