“Facebook” Мьянмарын цэргийнхний хяналтад байдаг “Myawaddy” телевизийн компанийн хуудсыг хаажээ.
“Facebook” компани Мьянмарын цэргийнхний хяналтад байдаг “Myawaddy” телевизийн компанийн хуудсыг хаажээ.
“Myawaddy” телевизийн “Facebook” хуудсанд цэргийнхнийг дэмжсэн нийтлэл, тэдний мэдэгдлийг байрлуулж байжээ. “Бид "Мьянмарт болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж" байгаа бөгөөд "хурцадмал байдлыг даамжруулж болзошгүй ташаа мэдээлэл, бичлэгтэй тэмцэх" арга хэмжээ авч байна” гэж “Facebook” компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэрбээр мөн төрийн эргэлтийг дэмжсэн, хүчирхийлэлд өдөөн турхирч, хүмүүсийг зэвсэг барихыг уриалж байгаа бичлэгүүдийг устгаж байгааг онцлон тэмдэглэжээ.
Мьянмарын цэргийнхэн хоёрдугаар сарын 1-нд буюу даваа гарагт нэг жилийн хугацаатай онц байдал тогтоож, улс орныг хяналтдаа авсан билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуульд томоохон хэмжээний луйвар хийсэн тул ийм шийдвэр гаргасан гэж цэргийнхэн тайлбарласан юм. Парламентын сонгуульд “Ардчиллын төлөө үндэсний холбоо” нам ялсан бөгөөд даваа гарагт Засгийн газраа эмхлэн байгуулах ёстой байжээ. Цэргийн эрх мэдэлтнүүд “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын удирдлага, идэвхтнүүд, мөн төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд, Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чи зэрэг нийт хэдэн зуун хүнийг баривчилснаас гадна, 24 сайд болон дэд сайдыг огцруулж, санхүү, эрүүл мэнд, гадаад харилцаа, батлан хамгаалах салбарыг хариуцсан 11 албан тушаалтныг томилсноо мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.