Японы Засгийн газар найман мужид тогтоосон онцгой байдлын дэглэмийг нэг сараар сунгажээ.

Японы Засгийн газар найман мужид тогтоосон онцгой байдлын дэглэмийг нэг сараар сунгажээ.

Японы Засгийн газар Токио, Осака тэргүүтэй өөр найман мужид тогтоосон онцгой байдлын дэглэмийг ирэх гуравдугаар сарын 7 хүртэл нэг сараар сунгажээ.

Ерөнхий сайд Сүга Ёшихидэ энэхүү шийдвэрийг мягмар гарагт болсон коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн уулзалтын дараа танилцуулжээ. Уулзалтад Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтоши, Эрүүл мэндийн сайд Тамүра Норихиса нар мөн оролцсон байна.

Японы 11 мужид нэгдүгээр сараас тогтоосон онцгой байдлын дэглэмийн хэрэгжих хугацаа энэ долоо хоногийн ням гарагт дуусах байсан юм.

С.Ёшихидэгийн мэдээлснээр, өнгөрсөн сард онцгой байдал тогтоосноос хойш Токиод төдийгүй орон даяар халдварын шинэ тохиолдлын тоо буурснаас үзэхэд зоогийн газар, шөнийн цэнгээний газрын ажиллах цагийг бууруулах зэрэг арга хэмжээнүүд үр дүнгээ өгчээ.

Гэсэн хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, халдвар хүндээр илэрсэн өвчтөнүүдийн тоон үзүүлэлтийг бууруулахын тулд одоогийн хүчин чармайлтаа үргэлжлүүлэн гаргах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн байна.

Харин Токио хотоос хойд зүгт оршдог Точиги мужийн халдварын шинэ тохиолдлын тоо, эмнэлгийн ачааллыг харгалзан үзсэний дүнд онцгой байдлыг сунгахгүй байхаар шийдвэрлэжээ.

Мөн Японд халдварын нөхцөл байдал сайжирвал онцгой байдлын дэглэмийг гуравдугаар сарын 7-ноос өмнө цуцална гэдгээ Ё.Сүга мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Nike” хялбар өмсөж, тайлдаг шинэ загварын пүүзээ танилцуулжээ 2021-02-02

Хятад Пакистан руу хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр вакцин илгээжээ 2021-02-02

ХБНГУ таван орноос ирэх хөдөлгөөнийг хориглолоо 2021-02-03

Алексей Навальныйд “Ив Роше”-гийн хэргээр 3.6 жилийн ялыг биеэр эдлэх шийдвэр гаргажээ. 2021-02-03

Норвег Улсад нэвтрэх боломжгүй болж байна. 2021-02-03

Японы Засгийн газар найман мужид тогтоосон онцгой байдлын дэглэмийг нэг сараар сунгажээ. 2021-02-03

“Facebook” Мьянмарын цэргийнхний хяналтад байдаг “Myawaddy” телевизийн компанийн хуудсыг хаажээ. 2021-02-03

Хятадын төмөр замын тээвэр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв 2021-02-03

Олимпын наадмын үеэр хөгжөөн дэмжигчдийг орилж хашхирах, дуулахыг хориглоно 2021-02-04

Казахстан Улсад таван дэд сайдыг авлигын хэрэгт буруутгажээ 2021-02-04

АНУ-д “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 450088-д хүрэв. 2021-02-04