Японы Ибараки муж онц байдлын дэглэмийг хугацаанаас өмнө цуцална

Японы Ибараки муж онц байдлын дэглэмийг хугацаанаас өмнө цуцална

Японы зүүн хэсэгт орших Ибараки мужид коронавирусний халдварын тархалтын байдал сайжирч байгаатай холбогдуулан онц байдлын дэглэмийг хугацаанаас өмнө цуцлахаар болжээ.  

Ибараки мужийн эрх баригчид хоёрдугаар сарын 28-ныг хүртэл зарласан онц байдлыг хоёрдугаар сарын 23-нд цуцлах шийдвэр гаргасан байна.

Японы хэд хэдэн бүс нутагт нэгдүгээр сарын 7-ноос нэг сарын хугацаатай онц байдал тогтоосон билээ. Үүний дараа тус улсын эрх баригчид Токио, Канагава, Сайтама, Чиба, баруун Осака, Хёго, Киото, төв Гифу болон Айчи, баруун өмнөд Фүкүока зэрэг арван мужид онцгой байдлыг гуравдугаар сарын 7 хүртэл сунгажээ. Эдгээр бүс нутагт Японы хүн амын талаас илүү хувь нь буюу нийтдээ 70 сая орчим хүн оршин суудаг байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд коронавирусний халдварын 426 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 7500 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.