Дэлхий даяар хамгийн их эрэлттэйд тооцогддог цахим валют болох биткоины ханш арилжааны явцад буурсан байна.
Хорь гаруй биржийн дундаж үнийг тодорхойлдаг “CoinMarketCap” цахим хуудсанд мэдээлснээр, биткоины ханш 3.41 хувиар буурч, 55 788 ам.доллар болжээ. Биткоины ханш өмнө нь түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилж, 58.1 мянган ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь 1.97 хувиар өссөн үзүүлэлт юм.
Биткоины системийг 2009 оны нэгдүгээр сарын 3-нд гаргажээ. Криптовалютыг эхлээд зөвхөн IT-мэргэжилтнүүд л мэддэг байсан боловч хэдэн жилийн дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж биткоины индекс гаргаж, харин Чикагогийн бирж дээр фьючерс арилжаа явуулж эхэлсэн байна.
2017 оны нэгдүгээр сарын 04-нд Японд биткоиныг албан ёсоор төлбөр тооцооны хэрэгсэлд тооцсоны дараа хөрөнгө оруулагчдын уг криптовалютад итгэх итгэлийг нэмэгдүүлжээ. 2017 оны 12 дугаар сарын 17-нд биткоин 19 783 ам.доллар болж өсөж байжээ.
Харин 2020 оны намраас огцом өсөж эхэлжээ. 10 дугаар сард ширхэг нь 11 мянган ам.долларын үнэд хүрч байсан биткоин 12 дугаар сар гэхэд 20 мянган ам.доллар давсан бол он гарсны дараа 40 мянган ам.доллароос дээшилж өссөн байна. Үүний дараа 33 мянган ам.доллар болж буурсан боловч Илон Маскийн “Tesla” компани биткоинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаа мэдэгдсэний дараа энэхүү криптовалютын ханш хоёрдугаар сарын 8-ны даваа гаргаас хойш өсөж эхэлсэн бөгөөд 41.950 ам.доллароос давсан бол өнгөрөгч бямба гарагт 57.11 мянган ам.долларт хүрчээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.