Мягмар гаргийн арилжаа эхэлсний дараа биткоины ханш 10.23 хувиар буурч, 48604 ам.доллар болсон байна.
“Coindesk” цахим хуудасны мэдээллээс үзвэл, өнгөрсөн хоногт биткоин 9.4 хувиар буурсан байна. Уг криптовалютын ханш хоёрдугаар сарын 21-ний ням гарагт 58 мянган ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилснийхээ дараа буурч эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт “The Motley Fool” зөвлөх компани дижитал валютыг инфляцаас хамгаалах хеджийн хэрэгсэл болгон ашиглахын тулд биткоинд 5 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Компанийн шинжээчдийн урьдчилсан таамаглалаар ойрын 15 жилд биткоины өртөг 500 мянган ам.доллар болж өсөж магадгүй байна.
Харин Америкийн хөрөнгө оруулалтын “JPMorgan Chase” банкны шинжээчид биткоиныг хувьцааны ханш унахаас хамгаалах хамгийн муу арга гэж үзэж байна. Тэдний үзэж байгаагаар, энэхүү криптовалютын одоогийн ханш нь бодит өртгөөс нь хамаагүй өндөр байгаа аж. Биткоинд их хэмжээгээр хөрөнгө оруулах нь эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үнэ нь хэлбэлздэг хувьцаануудтай харилцан хамааралтай байдлыг нь нэмэгдүүлэх бөгөөд энэ нь хувьцааны багцыг төрөлжүүлэх сонирхлыг бууруулна гэдэгт “JPMorgan Chase” банкны шинжээчид итгэлтэй байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.