Мьянмарын жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдлыг “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар зэмлэн буруушаалаа.

Мьянмарын жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдлыг  “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар зэмлэн буруушаалаа.

Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагссан хүмүүсийн эсрэг хүч хэрэглэсэн явдлыг “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар зэмлэн буруушаалаа.

“Зэвсэггүй хүмүүсийн эсрэг гал нээснийг хүлээн зөвшөөршгүй юм. Тайван жагсаалд хүчирхийллээр хариу барьсан хэнд ч хариуцлага тооцох ёстой” гэж Гадаад хэргийн сайд нарын мэдэгдэлд дурджээ.

Мөн Мьянмарт интернэт сүлжээг тасалж, хууль тогтомжид хатуу өөрчлөлт оруулах замаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

Гадаад хэргийн сайд нар Аун Сан Су Чи тэргүүтэй баривчлагдсан хүмүүсийг "нэн даруй, нөхцөл болзошгүйгээр" суллахыг уриалаад, ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй хүмүүсийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ мэдэгджээ.

Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцэгчид өргөн хүрээг хамарсан жагсаал цуглаан өрнүүлсээр байгаа юм. Харин жагсагчид руу аюулаас хамгаалах хүчнийхэн гал нээсний улмаас гурван хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Биткоины ханш 58.1 мянган ам.долларт хүрсэнч арилжааны явцад буурсан. 2021-02-22

“Clubhouse” хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байна 2021-02-23

Биткоины ханш 10.23 хувиар буурч, 48604 ам.доллар болсон байна. 2021-02-23

Хятадад газрын тос, байгалийн хийн томоохон орд илрүүлжээ 2021-02-24

Канадад цар тахал дэгдсэнээс хойш 852 274 хүн коронавирусээр халдварласан 2021-02-24

Мьянмарын жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдлыг “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар зэмлэн буруушаалаа. 2021-02-24

Сайн мэдээ: Дэлхий дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 11 хувиар буурсан 2021-02-24

“Toyota Motor” компани Фүжи уулын бэлд ухаалаг хотынхоо бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. 2021-02-24

Бразилд вакцины эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан тохиолдол гарчээ 2021-02-24

Тайвань ирэх сараас гадаадын иргэдэд хилээ нээж, бизнес аялагчдын тусгаарлалтын дэглэмийг сулруулахаар боллоо. 2021-02-24

АНУ-д тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгажээ 2021-02-25