“Toyota Motor” компани Фүжи уулын бэлд ухаалаг хотынхоо бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

“Toyota Motor” компани Фүжи уулын бэлд ухаалаг хотынхоо бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани Фүжи уулын бэлд ухаалаг хотынхоо бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

“Toyota” компани тээврийн хэрэгсэл, дэд бүтэц, байшин барилгуудыг дэвшилтэд сүлжээгээр холбосон системийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. “Woven City” хэмээн нэрлэж буй хотыг “Toyota”-гийн хуучин үйлдвэр байсан 700 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд байгуулах юм.

Ухаалаг хот нь гурван төрлийн гудамжтай байх бөгөөд нэгээр нь бүрэн автомат тээврийн хэрэгслүүд, нөгөөгөөр нь явган зорчигчид зорчих бол гурав дахиар нь хувийн хөдөлгөөнт хэрэгслээрээ зорчих боломжтой байна. Энэхүү хотод эхний ээлжид төслийн хөгжүүлэгчид болон ахмад настнууд гэх мэт 360 орчим хүн оршин сууна.

Мөн ухаалаг хотод нийгэмд тустай инновацыг цогцлоохоор төлөвлөж байна. Тухайлбал, оршин суугчдын биеийн байдлыг хиймэл оюун ухаант технологийн тусламжтайгаар хянаж, иргэдэд роботууд өдөр тутамд туслалцаа үзүүлэх ажээ. Энэхүү хотоо “амьд лаборатори” хэмээн тодорхойлж буй “Toyota” төслийнхөө хугацааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Биткоины ханш 10.23 хувиар буурч, 48604 ам.доллар болсон байна. 2021-02-23

Хятадад газрын тос, байгалийн хийн томоохон орд илрүүлжээ 2021-02-24

Канадад цар тахал дэгдсэнээс хойш 852 274 хүн коронавирусээр халдварласан 2021-02-24

Мьянмарын жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдлыг “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар зэмлэн буруушаалаа. 2021-02-24

Сайн мэдээ: Дэлхий дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 11 хувиар буурсан 2021-02-24

“Toyota Motor” компани Фүжи уулын бэлд ухаалаг хотынхоо бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. 2021-02-24

Бразилд вакцины эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан тохиолдол гарчээ 2021-02-24

Тайвань ирэх сараас гадаадын иргэдэд хилээ нээж, бизнес аялагчдын тусгаарлалтын дэглэмийг сулруулахаар боллоо. 2021-02-24

АНУ-д тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгажээ 2021-02-25

АНУ даяар 66,464,947 тунг тарьсан байна. 2021-02-25

Арменийн цэргийнхэн Ерөнхий сайд, Засгийн газраа огцрохыг шаарджээ... 2021-02-25