Тайвань ирэх сараас гадаадын иргэдэд хилээ нээж, бизнес аялагчдын тусгаарлалтын дэглэмийг сулруулахаар боллоо.

Тайвань ирэх сараас гадаадын иргэдэд хилээ нээж, бизнес аялагчдын тусгаарлалтын дэглэмийг сулруулахаар боллоо.

Тайванийн эрх баригчид гуравдугаар сарын 1-нээс гадаадын иргэдэд хилээ нээж, бизнес аялагчдын тусгаарлалтын дэглэмийг сулруулахаар болжээ. 

Мэдээллийн төв агентлагаас нь мэдээлснээр, шинэ журмын дагуу Тайванийн хилийн чанад дахь төлөөлөгчийн газраас визний зөвшөөрөл авсан, коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан гадаадын иргэд арал руу нэвтэрч болно. Үүний зэрэгцээ коронавирусний халдварын эрсдэл бага эсвэл бага дунд эрсдэлтэй улс орнуудаас бизнес аялал жуулчлалын зорилгоор ирэх хүмүүс тусгаарлагдах хугацааг 14 хоногоос 5-7 хоног болгож, багасгах хүсэлт гаргаж болох аж.

Тайванийн эрх баригчид Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбар дэлхийн улс орнуудад тархсантай холбогдуулан нэгдүгээр сарын 1-нээс гадаадын иргэдэд хилээ түр хааж, дамжин өнгөрөх нислэгүүдийг цуцалсан юм.

Тайвань нь “COVID-19”-ийн халдварын хамгийн цөөн тохиолдол бүртгэгдсэн газруудын нэг юм. Цар тахал дэгдсэнээс хойш тус арал дээр нийт 946 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Канадад цар тахал дэгдсэнээс хойш 852 274 хүн коронавирусээр халдварласан 2021-02-24

Мьянмарын жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдлыг “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар зэмлэн буруушаалаа. 2021-02-24

Сайн мэдээ: Дэлхий дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 11 хувиар буурсан 2021-02-24

“Toyota Motor” компани Фүжи уулын бэлд ухаалаг хотынхоо бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. 2021-02-24

Бразилд вакцины эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан тохиолдол гарчээ 2021-02-24

Тайвань ирэх сараас гадаадын иргэдэд хилээ нээж, бизнес аялагчдын тусгаарлалтын дэглэмийг сулруулахаар боллоо. 2021-02-24

АНУ-д тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгажээ 2021-02-25

АНУ даяар 66,464,947 тунг тарьсан байна. 2021-02-25

Арменийн цэргийнхэн Ерөнхий сайд, Засгийн газраа огцрохыг шаарджээ... 2021-02-25

Олимпын наадамд үзэгчдийг байлгах эсэх асуудлыг гуравдугаар сард шийднэ 2021-02-25

БНХАУ ядуурлын асуудлыг бүрэн шийдвэрлэлээ 2021-02-25