Өнөөдөр БНСУ-д түүхэн баярын 102 жилийн ойн өдөр
Өнөөдөр БНСУлсад самилзол буюу 3 сарын 1-ний түүхэн баярын 102 жилийн ойн өдөр юм. 2021 оны самилзорыг шиврээ бороо шиврэн угтлаа.
1919 оны 3 сарын 1-нд Хан үндэстэн Японы колоничлолыг эсэргүүцэн, тусгаар тогтнолын тунхаг бичгээ зарлан солонгос улсаа бие даасан улс болохыг дэлхийн өнцөг булан бүрт мэдэгдсэн өдөр бөгөөд энэ өдрийг жил бүр дурсан тэмдэглэдэг.
1949.10.01-ны өдөр 'Улсын баярын өдрийн тухай хууль'-ийг тунхаглахдаа улсын баярын өдөр болгож, 'Нийтийн амралтын өдрийн тухай заалт'ын дагуу жил бүрийн энэхүү өдрийг албан ёсоор нийтийн амралтын өдөр болгожээ.
Энэ өдөр солонгосын төр засгаас дурсгалын ёслолыг зохион байгуулж, эх орныхоо төлөө амиа зориулагчидын дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлэн дотроо чимээгүй залбирч, үндэстний үзэл санаагаа өндөржүүлэх төрөл бүрийн үйл ажиллагаануудыг явуулдаг.
Сүүлийн 2 жил коронагаас болж олон нийтээрээ цугларахгүй масктай төр засгийн хүрээнд ёслон тэмдэглэж байна.
Удахгүй даяан дэлхийд маскаа хаяаад цээж дүүрэн амьсгалах эгэл жирийн амар амгалан амьдрал айлчлан ирэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Ж.Нармандах, Солонгос улс, 2021.03.01.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.