Ханс Клюге: Коронавирусний цар тахал 2022 онд дуусна гэж мэдэгджээ.

Ханс Клюге: Коронавирусний цар тахал 2022 онд дуусна гэж мэдэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европ дахь газрын тэргүүн Ханс Клюге коронавирусний цар тахал 2022 онд дуусна гэж мэдэгджээ.

“2021 он КОВИД-19-тэй дахин нэг жил байх болно. Гэхдээ энэ он илүү таамаглаж, удирдаж болохуйц байх болно. 2020 онд шинжлэх ухаан, улс төрийн хувьд тодорхойгүй байдал ноёрхсон. Харин нэг жилийн дараа бид илүү ихийг мэддэг болсон. Бидэнд багж хэрэгсэл, оношилгооны хөтөлбөр, вакцин бий болсон” гэж тэрбээр онцолжээ.

Түүний хэлснээр, 2022 оны эхээр цар тахал дуусна. Гэхдээ энэ нь вирус үгүй болно гэсэн үг биш. Бүх улс орнууд ижил вакцинжуулалтад хамрагдаж, хөл хорио аажмаар сулруулахгүй бол нөхцөл байдал хуучиндаа эргээд очих болно гэж тэрбээр сэрэмжлүүлжээ.

ДЭМБ 2020 оны гуравдугаар сарын 11-нд коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн тухай зарласан билээ. Дэлхийн дахинд 114.8 сая гаруй хүн халдвар авч, 2.5 сая гаруй хүн эндээд байна. Хамгийн сүүлийн үеийн байдлаар, дэлхийн хэмжээнд 249437147 тун вакцин хийгээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.